Аюулгүйн зөвлөл Мьянмарын талуудад хүчирхийллээ нэн даруй зогсоохыг уриалжээ
2021-12-30 09:51:27
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 24-нд Мьянмарын Каренни мужид 4 хүүхэд болон “Хүүхдийг аварцгаая” байгууллагын 2 ажилтныг багтаасан наанадаж 35 хүн хөнөөгдсөн хэрэгт холбогдуулан тухайн орон нутгийн цагаар 12-р сарын 29-нд НҮБ-ын аюулгүйн зөвлөл мэдэгдэл гаргаж, буй бүхий хүчирхийллээ нэн даруй зогсоохыг талуудад уриалсны зэрэгцээ хүний эрхийг хүндэтгэх, жирийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахын чухлыг онцолжээ.

Хүмүүнлэгийн туслалцаа шаардагдаж буй бүх хүмүүст аюулгүй, саадгүйгээр тусламж олгож, хүмүүнлэгийн ажилтан, эмчилгээний ажилтны аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулах хэрэгтэй хэмээн уг мэдэгдэлд онцолсон байна.

Мэдэгдэлд бас Мьянмарын ард түмэн хийгээд Мьянмарын ардчиллын үйл явцыг дэмжиж буйг онцлон тэмдэглэсэн бөгөөд Мьянмарын бүрэн эрх, улс төрийн бие даасан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөөх чармайлтыг дэмжинэ гэж онцлон дурджээ.





\Уртнасан.\