Америк цэрэг татан гарч Афганистаны хүндрэл бэрхшээлийн дунд амилж эхэллээ
2021-12-30 19:44:20
Share
Share this with Close
youtube WeChat

2021 он удахгүй өнгөрсөн одох гэж байна. Энэ жилд донсолгоо өөрчлөлт ихтэй дэлхий дахинд цар тахал ахин дахин давлагаалж байна.

2021 оны 8-р сард Америк цэрэг Афганистанд хийсэн 20 жилийн цэрэг дайны ажиллагаагаа дуусгаж, санд мэнд татан гарсан билээ. 9-р сарын 7-нд Афганистаны Талибан түр засгийн газар байгуулснаа зарласан юм. Өнөөдөр Афганистаны ард түмний амьдрал ахуй хэвийн байдалдаа эргэн орсон эсэх, ямар ямар шинэ хүндрэл бэрхшээлд нүүрлэж байгаа зэрэг асуудлаар Хятадын төв радио телевизийн сэтгүүлч Кабул хотоос та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. 

Энэ оны 8-р сард Афганистаны нийслэл Кабул эмх замбараагүй, хурцадмал, тодорхой бус байдалтай байлаа. Гэтэл өнөөдөр эндэхийн нийгмийн дэг журам үндсэн хэвийн байдлаа сэргээсэн юм.
 Кабул хот дахь засгийн газрын байгууллагын эргэн тойронд дэлбэрэлтээс сэргийлэх ханыг нурааж, өмнө нь гудамжинд болон цэцэрлэгт хүрээлэнд бөөгнөрч байдаг үлэмж хэмжээний дүрвэгсэд нутаг орондоо буцсан байлаа. Зарим гол гудамжинд Талибаны цэргийн албан хаагч буутай эргүүл хийж байлаа. Афганистаны Талибан түр засгийн газар байгуулснаас хойш өмнөх засгийн газар ажиллаж байсан хүмүүсийн олонх нь дахин ажилдаа гарч байна. Эмнэлэг хэвийн ёсоор ажиллаж, бага дунд сургуулиуд хичээлээ эхэлж, худалдааны бүсийн дэлгүүр хоршоонууд ажлаа эхэлж, зарим жижиг наймаачид гудамжинд юмаа зарж байлаа. 

Тухайн нутгийн иргэдийн хэлж буйгаар, хэдэн арван жилд дайн дажин туулсан Афганистаны хувьд энх тайван тогтвортой амьдрал онцгой ховор нандин байна. Бизнесмен Мухаммед хэлэхдээ, Афганистан энх тайван байдлаа сэргээсэн тул их олон хүн энд ирж байна. Бас нэлээд олон хүмүүс байдлыг нягт ширтэн анхаарч байна. Афганистанд энх тайван тогтохыг хүмүүс хүсэн хүлээж байна гэжээ. 

Афганистаны уг бизнесмен хэлэхдээ, Афганистаны байдал хойшид хэрхэхийг маш олон хүн ажиглан харж байна. Ийм ажиглалт нь тухайн нутгийн иргэдийн амьдралаа сэргээхэд бага бус сорилт учруулж байна. Үүнээс хамгийн шууд сорилт бол гадаадын жуулчид ирэхгүй байгаа асуудал юм. Кабул хотын худалдааны гудамжинд Оюу Номин зардаг дэлгүүрийн эзэн Халид танилцуулж хэлэхдээ,хэрэв бид өнгөрсний байдалтайгаа харьцуулж үзвэл, наймаа маань өнгөрсний хагастай ч тэнцэхгүй байна. Ирээдүйд энх тайван тогтоосой, аюулгүй байдал сайжраасай, амьдрал маань улам сайхан болоосой гэж хүсэж байна гэжээ. 

Өдгөө Афганистаны олонх иргэдийн идэх хоол өмсөх хувцасныхаа төлөө бухимдаж сууна. НҮБ-ын дэлхийн хүнс хөдөө аж ахуйн газраас Афганистанд суугаа төлөөлөгч сэрэмжлүүлж хэлэхдээ, Афганистаны 985%-ын иргэд хүнсний дутагдал орж байна. Сурвалжлагч Кабул хотын эргэн тойрны тосгонуудад хүрэхэд тэд урьд хожид ган хавсарга, үер усны гамшигт өртөж, үр тарианы үйлдвэрлэл цаашид буурч, тухай нутгийн тариачдын ургац хураалт өөрсдийнхөө хэрэгцээг ч хангаж чадахгүй байгаа юм.

 Энэ онд бидэнд зах дээр аваачиж зарах үр тариагүй байна. Тарьсан тариа маань өөрөө идэхэд л хүрэлцэж байна. Бас заримдаа зах дээрээс хүнсний зүйл худалдаж авдаг. Эдийн засгийн байдал маш муу байна. Засгийн газар болон олон улсын хамтын нийгэмлэг бидэнд туслахыг хүсэж байна

 Хэрэг дээрээ Афганистаны иргэд хүнсний дутагдалд орж буй нь Америкийн хориг тавьсантай шууд холбоотой юм. Афганистан жил бүр хүнсний зүйл импортоор оруулахад 8 тэрбум 500 сая ам доллар зарцуулж байсан. Гэвч Талибан Кабул хотыг эзэлснээс хойш Америк зэрэг өрнийн орнууд Афганистаны төв банкны гадаадад буй хөрөнгийг царцаасан байна. Талибан олон удаа Афганистаны Америк дахь 7 тэрбум ам долларын хөрөнгийн буцааж өгөхийг шаардсан боловч Америкийн тал татгалзсан хариу өгсөн байна. Өдгөө Афганистаны валютын үнэ ханш цаашид унаж, юмны үнэ өсөж, иргэд хүнсний зүйл, шатахуун зэрэг наад захыг амьжиргааны эд бараа худалдан авах чадваргүй болсон байна. 
 Үүнд холбогдуулан Афганистаны Талибаны түр засгийн газрын хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн төлөөлөгч Мисбахудин, олон улсын хамтын нийгэмлэг өлсгөлөнд нэрвэгдээд буй Афганистаны ард түмэнд тусламж үзүүлэхийг уриалсан байна.