Америкийн цэргийн төсөв нь түүний дэлхийн хамгийн том аюул болохыг баттай гэрчилж байна
2021-12-30 20:34:24
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн ерөнхийлөгч саяхан 2022 оны санхүүгийн жилийн Америкийн батлан хамгаалахын төсвийн төсөлд гарын үсэг зурж шинэ санхүүгийн жилийн батлан хамгаалах зардал нь 768 тэрбум 200 ам доллар байхаар тогтоосон байна. Инфляц өссөн хүчин зүйлийг тооцож оруулсан ч энэ нь дэлхийн хоёрдугаар дайнаас нааших хамгийн их цар хэмжээтэй цэргийн зардал болно. Энэ нь Америкийн дайны панзчины үнэн төрхийг дахин илчилж, дэлхийн энх тайвны хамгийн том аюул болохыг баттай гэрчилж буй юм.

 

Америк дайн дажин дэгдээж буй нь бүрмөсөн ашгийн төлөө юм. Бүртгэлээр 2020 онд Америкийн цэргийн зэр зэвсгийн бизнес эрхлэгчид улс төрчид болон улс төрийн ажиллагаанд 47 сая ам доллар хандивлажээ. Ашиг сонирхлыг бүлэглэлийн нөлөөнд орж Америкийн цэргийн зардал сүүлийн жилүүдэд жил дараалан нэмэгджээ. Цэргийн зэр зэвсгийн наймаачид улс төрчдийг утсан хүүхэлдэйгээ болгох үед Пентагон зэвсгийн наймаачидтай сүлбээлж, түүхийн шинэ тэмдэглэл бүтээсэн батлан хамгаалах зардлын хагарч бутарсан Конгрессоор батлуулж чадаж буй юм.

Өдгөө Америкийн засгийн газрын өр тэнгэрт хадаж, цар тахал гаарч, бага орлоготой иргэдэд хүндээр тусаж байна. Засгийн газар хөрөнгө мөнгөө цэргийн зардалд төвлөрүүлж буй нь иргэдийн тулгам хэрэгцээтэй үндсэн үйлчилгээг дутагдал оруулах нь гарцаагүй юм. Эгэл жирийн Америк иргэдийн амьдрал улам хүндрэх болно. Пентагон жирийн иргэдийн гаслан зовлон дээр жаргаж байгаа юм.

Гадаадад авч хэлбэл энэ төсөв нь дэлхийн хамгийн дайнч улс болох Америкт дэлхий нийтийг сэтгэл түгшээж байна. Анхаарал татаж буй зүйл гэвэл Америкийн 2022 оны батлан хамгаалах төсвийн 27 тэрбум 800 сая долларыг цөмийн зэвсгийн төсөлд зарцуулах гэж байгаа юм. Америк бол дэлхийн хамгийн том, хамгийн тэргүүний цөмийн зэвсгийн агуулахтай орон юм. Тэгсэн мөртөө ахиад бас асар том хөрөнгө мөнгийг цөмийн зэвсэг хөгжүүлэхэд зарцуулж буй нь цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхийг түргэтгэж, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг эвдэж буй хэрэг юм.