“Умардын урсгал-2” хийн хоолойг ашиглалтад оруулах бэлтгэл ажил хангагдав
2021-12-30 10:46:17
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: “Умардын урсгал-2” байгалийн хийн хоолойг ашиглалтад оруулах бэлтгэл ажил хангагдав гэж 29-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хэлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн веб сайтын мэдээлснээс үзвэл В.Путин мөн өдөр хэлсэн үгэндээ: ОХУ болон тус улсын хамтын ажиллагааны түншүүд “Умардын урсгал-2” байгалийн хийн хоолойг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг нэгэнтээ хангалаа. Европын талынхан хэрэв “Умардын урсгал-2” байгалийн хийн хоолойг ашиглалтад оруулахыг зөвшөөрвөл Оросын тал нэн даруй хий дамжуулж эхлэх бөгөөд ингэснээр жил бүр 55 тэрбум шоо метр байгалийн хий Европт хүргэгдэх болно. Энэ нь Европ тивийн байгалийн хийн үнийг бууруулахад ашигтай байх болно гэжээ.





\Уртнасан.\