Америк хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмждэг гэдэг нь худал
2021-12-30 19:02:37
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 12-р сарын 30-нд хэлэхдээ, Америк хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмждэг гэдэг нь худал, Хонконгийн тогтвортой байдлыг үзэн яддаг нь харин үнэн. Америк хуурамч давхар стандартаа орхиж, эрх чөлөөний нэрээр Хятад улсын үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоох ёстой гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, Америкийн дотоодын хэвлэл мэдээллийн эрх чөлөө улмаар гаарч байна. Эх сурвалжийн мэдээлснээр, 2020 онд Америк дор хаяж 117 сэтгүүлчийг баривчилсан эсвэл саатуулсан нь 2019 оныхоос 12 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Америк хэрэв үнэн байдлаас айхгүй дээрээ өөртөө итгэлтэй байгаа юм бол яахдаа Асанчийг гадаадаас баривчлах гэж байгаа юм бэ?Үнэн байдлын төлөө ажилласан зүтгэлтэн хэмээн бусад орны холбогдох хүмүүсийг үнэлдэг шигээ Снуденд хандахаа яалаа гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, Хонконгийн хуулийн засаглал, нийгмийн дэглэмийг хамгаалахын төлөө ажилласан онцгой бүсийн цагдаагийн талын шаардлагатай зүй ёсны үйл ажиллагаа нь хэвлэл мэдээлэл, үг ярианы эрч чөлөөтэй ямар ч холбоогүй гэжээ.