Кувейтын шинэ засгийн газар тангараг өргөжээ
2021-12-30 10:39:34
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 12-р сарын 29-нд, Сабах Аль Кхалидаар ерөнхий сайдаа болгосон Кувейтын шинэ засгийн газар тангараг өргөн үүрэгт ажилдаа оржээ.

Кувейтийн ерөнхий сайдыг эмир нь томилдог. 11-р сарын 15-нд Кувейтийн эмир Наваф Аль Ахмад эмирийн тушаал гаргаж, угсаа залгамжлагч хунтайж Мишал Аль Ахмадыг түүний үндсэн хуулиар олгогдсон зарим эрхээ хэрэгжүүлэхэд нь тусалж болно хэмээн зарлажээ. 11-р сарын 23-нд Мишал Аль Ахмад эмирийн тушаалд гарын үсэг зурж, Сабах Аль Кхалидыг ерөнхий сайдад томилон, шинэ засгийн газар эмхлэн байгуулах ажлыг хариуцуулжээ.

Мишал Аль Ахмад энэ сарын 28-нд хуулийн захирамж гарган, Сабах Аль Кхалидаар ерөнхий сайд болгосон шинэ засгийн газрыг эмхлэн байгуулсан юм. Шинэ засгийн газар нь 15 хүний бие бүрэлдэхүүнтэй бөгөөд гишүүдийн 1/3 хувь шахам нь өмнөх засгийн газраас ирсэн юм.





\Уртнасан.\