Хятадын гадаад хөрөнгө оруулалтын орчин улам сайжирч байна
2021-12-30 20:20:33
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 30 буюу өнөөдөр Хятадын худалдааны яам хэвлэлийн бага хурал хуралдуулсан байна. Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн хэлэхдээ, энэ оны 1-11-р сард үндэсний хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 43370 аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 29.3 хувиар нэмэгдсэн гэлээ. 

Бүс нутгийн хувиас үзэхэд, Японы, БНСУ, АНУ, Европын хөрөнгө оруулалттай шинээр нэмэгдсэн аж ахуйн нэгжийн өсөлт тусбүр 32.1%、31.6%、30.2% болон 28.9% байжээ. Салбарын хувьд, шинээр байгуулагдсан үйлдвэрлэлийн, үйлчилгээний гадаад хөрөнгө оруулалттай аж ажуйн нэгжийн өсөлт тусбүр 24.1%, 30.1% бол шинээр байгуулагдсан дэвшилтэт технологийн аж үйлдвэрлэлийн гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн өсөлт 25.4%-д хүрснээр шинээр байгуулагдсан гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ерөнхий тооны 28 хувийг эзэлсэн байна.  

Гао Фэн хэлэхдээ, он гарснаас хойш, Хятадын гадаад хөрөнгө оруулалтын орчин улам сайжирч байна. Нээлттэй байдлын түвшин, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд үйлчлэх түвшин бүр сайжирч байна гэлээ.