Кабулын 1000 айлд Хятад улсын тусламжийг хуваарилан өгчээ
2021-12-30 09:54:27
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 12-р сарын 29-нд Афганистаны түр засгийн газрын Дүрвэгч иргэдийн үйл хэрэг хариуцсан яам Кабулын амьдрал нь хүндрэлтэй 1000 айлд Хятад улсын хандивласан хүмүүнлэгийн тусламжийн эд барааг хуваарилан өгчээ. Кабулын түр засгийн газрын Дүрвэгч иргэдийн үйл хэрэг хариуцсан яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Халил Хаккани тусламжийг хуваан олгох ёслолд оролцов.

Тэрбээр хэлсэн үгэндээ: мөн өдөр Кабулын 22 дүүргийн амьдрал нь хүндрэлтэй 1000 айл эдгээр тусламжийн эд барааг хүлээн авлаа гэжээ.

Эдгээр тусламж нь энэ сарын 21-нд Хятадын Улаан загалмайн нийгэмлэгээс Афганистаны Улаан хавирган сар нийгэмлэгт хандивласан 10 сая юанийн үнэ бүхий хүмүүнлэгийн тусламжийн эд барааны нэг хэсэг юм. Энэ нь мөн Афганистаны түр засгийн газар хоёр долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа тусламжийн эд барааг хуваарилан тараасан явдал байлаа.





\Уртнасан.\