2020 онд үндэсний спортын салбарын нийт бүтээгдэхүүн 2 их наяд 737 тэрбум юаньд хүрчээ
2021-12-30 16:42:56
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 30-нд, Үндэсний статистикийн газраас “2020 оны үндэсний спортын салбарын нийт цар хүрээ, нэмүү өртгийн тоо баримтуудын тухай албан мэдээ” нийтэллээ.

Тооцоолсноор, 2020 онд үндэсний спортын салбарын нийт цар хүрээ 2 их наяд 737 тэрбум 720 сая юань, нэмүү өртөг нь 1 их наяд 73 тэрбум 500 сая юаньд хүрчээ. Энэ нь 2019 онтой харьцуулахад нийт үйлдвэрлэл 7.2%-иар, нэмүү өртөг 4.6%-иар буурчээ.

Өсөлтийн хурдын хувьд, цар тахлын нөлөөгөөр олонх спортын салбарын нэмүү өртөг буурсан байна. Үүнд спортын талбай заал, барилга байгууламжийн менежментийн нэмүү өртөг 20.2%-иар буурсан бол спортын төрөл зүйл, зар реклам, үзэсгэлэн худалдаа, тоглолт, дизайны үйлчилгээ 16.9%-иар буурчээ. Спортын бараа, холбогдох бүтээгдэхүүний үйлдвэрлэл 8.1%-иар буурсан байна.

\Ренчинсоо\