Дельта болон Омикрон хувилбар дэлхий ертөнцийг зэрэг заналхийлж байна
2021-12-30 10:07:44
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 29-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, өнөө коронавирусний дельта болон омикрон хувилбар нь дэлхий ертөнцийг зэрэг заналхийлж, Ковид-19-ийн халдвар авагсдын тоо түүхэн тэмдэглэл үүдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон нас барагсдын тоо огцом нэмэгдэж байна гэжээ. 

Тедрос Аданом Гебрейесус хэлэхдээ, омикрон хувилбарын халдварлах чанар нэн хүчтэй байж, дельта хувилбартай зэрэг халдварлаж, Ковид-19-ээр халдварлаж байгаа хүн огцом нэмэгдэж байна. Олон орон коронавирусийн эсрэг вакциныг нэн шударга хуваалцаж, тал бүрийн хамгаалалтын арга хэмжээ авахыг уриалж байна гэжээ.