Хятад улс нэгдэх нь түүхийн зайлшгүй шаардлага, бодит байдлын логик юм
2021-12-30 16:48:52
Share
Share this with Close
youtube WeChat

30-нд, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Хятадын төв радио телевизийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, саяхан Никарагуа улс Хятад улстай дипломат харилцаагаа сэргээж, нэг Хятадын зарчмын зөв замдаа буцан орсон байна. Хятадын дэлхийн "түншүүдийн цар хүрээ" цаашид өргөжин тэллээ. Энэ нь нэг Хятадын зарчмыг баримтлах нь олон улсын шударга ёс, ард түмний хүсэл эрмэлзэл, ерөнхий чиг хандлага гэдгийг бүрэн нотолж байна гэжээ.

Дэлхий дээр ганцхан Хятад улс байна, Тайвань бол Хятадын нэг хэсэг, энэ бол үгүйсгэх аргагүй түүх, хууль зүйн баримт гэдгийг Ван И онцлон тэмдэглээд, Хятад улсын нэгдлийг биелүүлэх үйл явдал бол хориглох боломжгүй чиг хандлага. "Тайванийг тусгаар тогтнуулах" бол гарцаагүй ялагдал хүлээх хувь тавилантай юм. Тайваньд эх газартайгаа нэгдэхээс өөр гарц байхгүй. Энэ бол түүхийн зайлшгүй шаардлага, бодит байдлын логик юм гэжээ.\Ренчинсоо\