Ши Жиньпин дарга 2022 оны шинэ оны мэндчилгээ дэвшүүлнэ
2021-12-30 14:41:21
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 31-ний өдрийн 19 цагт Хятадын төв радио телевиз болон интернетээр дамжуулан 2022 оны шинэ оны мэндчилгээ дэвшүүлнэ. Хятадын төв радио телевизийн дэргэдэх CCTV-ийн ерөнхий суваг, мэдээний суваг, хятад хэлний олон улсын суваг, 4K суваг, CGTN-ийн гадаад хэлний сувгууд, Хятадын үндэсний радио, Хятадын олон улсын радио, түүнчлэн Ардын сүлжээ, Синьхуа сүлжээ, CCTVnews APP зэрэг төвийн гол гол мэдээллийн хэрэгслүүд цаг тухайд нь дамжуулах болно.