Энэ оны олон улсын индэр дэх дөрвөн зүйлийн мөргөлдөөн
2021-12-30 16:42:38
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 30-нд, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И ХТРТ-ийн сурвалжлагчдад өгсөн ярилцлагадаа, энэ оны олон улсын олон талт индэр дэх дөрвөн зүйлийн маргаан мөргөлдөөний талаар танилцуулав.

Ван И хэлэхдээ: Өнөөгийн дэлхийд мөн зарим хүчнүүд дандаа өөрийгөө бусдаас дээгүүрт үзэж, өөрийн үзэл бодлоо бусдад албаар тулгахыг оролдож, дүрэм тогтоол, хүний эрх, ардчилал зэрэг хоосон сүржин шалтаг гаргаж ирээд Хятад улс болон хөгжиж буй орнуудыг гүтгэн харлуулж, бүслэн шахаж байна. Иймээс бид буулт хийж, хойш ухарч болохгүй, харин ч өөдөөс нь сөрөн босож, нүүр тулан үзэлцэж, зонхилох орнуудын хамтаар шударга ёс, зөв замыг хамгаалах хэрэгтэй юм.

Эдгээр дөрвөн зүйлийн маргаан мөргөлдөөн нь тухайлбал:

Нэгдэх нь, үнэн ба худал олон талт үзэл хоорондын мөргөлдөөн.

Хоёр дахь нь, үнэн ба худал дүрэм дэглэм хоорондын мөргөлдөөн.

Гуравдагч нь, үнэн ба худал хүний эрхийн тухай мөргөлдөөн.

Дөрөвдөгч нь, үнэн ба худал ардчлал хоорондын мөргөлдөөн эдгээр болно гэжээ.