12-р сарын 30-ны үдийн 12 цаг 09 минутад TV9850 дугаартай нислэг аюулгүйгээр нисэх онгоцны зогсоолын цэгт газардснаар Төвөдийн иргэний агаарын тээврийн бүтэн жилийн зорчигчдын тоо анхдагч удаа давхардсан тоогоор 6 саяыг давж, Төвөдийн иргэний агаарын тээврийн салбарын хөгжил шинэ шатанд ахисны бэлгэ тэмдэг болов.
Өдгөө Төвөдөд Лхасын Гүнга нисэх онгоцны буудал, Чамдогийн Бамда нисэх онгоцны буудал, Нинчигийн Милинь нисэх онгоцны буудал, Али-гийн Күньша нисэх онгоцны буудал, Шигацэгийн Хэпин нисэх онгоцны буудал зэрэг тээврийн 5 нисэх онгоцны буудалтай юм. Үүнээс гадна Чэндү-Лхас чиглэлийн шинэ маршрут нэвтэрч, Чамдогийн Бамда нисэх онгоцны буудлын хөөрөх, газардах хоёрдугаар зурвас ашиглалтад орж, Лхасын Гүнга нисэх онгоцны буудлын T3 терминалын цогцолбор ашиглалтад орсноор Төвөдийн иргэний агаарын тээврийн үйлс чансаатай хөгжлийн шинэ шатанд орсон байна. Өдгөө Төвөдийн нээсэн нислэгийн маршрут нийт 150 болж, улсын дотоодын 68 хотод нислэгийн маршрут ажиллуулсан юм.
2021 оны 7-р сарын 25-нд Иргэний агаарын тээврийн ТӨЗО-ны салбар товчоо 204 удаагийн нислэгийг баталгаажуулж, тээвэрлэсэн зорчигчид давхардсан тоогоор 26.4 мянгад хүрсэн нь Төвөдийн иргэний агаарын тээврийн маршрут нэвтэрснээс хойших ганц өдрийн зорчигч тээврийн шинэ тэмдэглэл бүтээсэн байна.
\Уртнасан.\