Америкаас Иранд тавьсан хоригийг цуцлах талаар “бичгийн өөрчлөлт” гаргав
2021-12-31 16:06:58
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны цөмийн асуудлаарх бүх талын гэрээний холбогдох талуудын 8 дахь ээлжийн хэлэлцээ “харьцангуй сэтгэл хангалуун ахиц” хийлээ гэж Ираны засгийн газрын төлөөлөгч хэлжээ.

Ираны ГХЯ-ны дэд сайд, Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээний ахлах төлөөлөгч Али Багхери хэлэхдээ: Америкийн талаас Иранд тавьсан хоригийг цуцлах асуудлаар Иран болон Америк нэгэнтээ зарим “бичсэн” баримт бичгийн “өөрчлөлт”-ийг гаргав гэжээ.

Германы мэдээллийн агентлаг мөн өдөр зарим эх сурвалжаас авсан үгээр эш татан мэдээлснээр, хэлэлцээ “бүтээлч уур амьсгал”-ын дунд урагш ахиц хийж байна, Ираны тал “баталгаа”-г сүвэгчлэхийг баримтлах, даруй хэлэлцээгээр тохиролцсон гэрээ ирээдүйд хүндэтгэгдэн журамлагдахыг хүсэж буй нь улам тодорхой байна гэжээ.

АНУ-ын Төрийн департамент 12-рсарын 28-нд хэлэхдээ, хэлэлцээ зарим “дунд зэргийн ахиц”-ад хүрэв гэжээ.

Али Багхери хэлсэн үгэндээ, хэлэлцээг хэрэв амжилтад хүргэе гэвэл Америкийн тал Иранд тавьсан хоригоо цуцлах нь зангилаа юм, “бусад талууд ч үүнийг улам илүү чухалчилснаар хэлэлцээнд хэрэгсэх хугацаа төдий богиносох болно” хэмээн олон удаа онцолжээ.





\Уртнасан.\