БНХАУ ОХУ-ын төрийн тэргүүн харилцан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв
2021-12-31 19:35:43
Share
Share this with Close
youtube WeChat

2021 оны 12-р сарын 31-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар харилцан шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин БНХАУ-ын засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс ерөнхийлөгч В.Путин болон ОХУ-ын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ болон сайн сайхны ерөөлөө дэвшүүлжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, 2022 онд БНХАУ ОХУ нь спортын солилцооны жилийн арга хэмжээг зохион байгуулж, хоёр орны үе дамжсан найрамдлын шинэ хуудсыг сөхнө. Ерөнхийлөгч В. Путин БНХАУ-д айлчлах бөгөөд Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцоно. Миний бие янз бүрийн хэлбэрээр ерөнхийлөгч В.Путинтэй нягт харилцаатай байж, БНХАУ ОХУ-ын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлж, хоёр талын олон  салбарын хамтын ажиллагааг улам сайжруулан, хоёр орны өөрийнх нь хөгжил мандлыг илүү дэмжих бөгөөд шинэ хэлбэрийн олон улсын харилцааг байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад илүү хувь нэмэр оруулахын төлөө хичээн зүтгэнэ гэжээ.

В. Путин Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэн, найрсаг Хятадын ард түмэн эрүүл энх аз жаргалтай байхыг хүсэн ерөөсөн байна. Тэрээр цохон тэмдэглэхдээ, 2021 онд ОХУ БНХАУ-ын хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрсэн. Бидний хамтын хүчин чармайлтаар олон салбарын хамтын ажиллагаа илүү шинэ ахицад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. БНХАУ-ын анд нөхөд Бээжингийн өвлийн олимпийг амжилттай зохион байгуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Спортын энэ гайхалтай наадмын нээлтийн ёслолын үед Ши Жиньпин даргатай уулзалт хийхийг миний бие хүсэн хүлээж байна гэжээ.

Мөн өдөр БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ОХУ-ын ерөнхий сайд нар харилцан шинэ оны баярын цахилгаан илгээжээ.