PMI дараалан хоёр сар өсөв
2021-12-31 16:00:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Ложистик, Худалдан авалтын холбоо болон Үндэсний статистикийн газрын Үйлчилгээний салбарын судалгааны төвийн 12-р сарын 31-нд нийтэлсэн Хятадын аж үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 50.3% -д хүрсэн нь өмнөх сарынхаас 0.2 нэгжээр нэмэгдэж, хоёр сар дараалан нэмэгдсэн байна. Ханган нийлүүлэлтийн үнийг тогтворжуулах арга хэмжээ үр дүнтэй үргэлжлэн өргөжиж, зах зээлийн эрэлт хэрэгцээ тогтвортой сэргэн, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл өсөлтөө хадгалж, аж ахуйн нэгжүүдийн хүлээлт нэмэгдсээр байгааг индексүүдийн өөрчлөлт харуулж байна. Ерөнхий байдлаас үзэхэд, эдийн засгийн тогтворжилт, сэргэлтийн эрч хүч улам бэхэжсээр байна.

Бүтэн жилийн үйлдвэрлэлийн салбарын PMI-ийн өөрчлөлтийн байдлаас авч үзвэл, 2021 онд, Хятадын эдийн засаг бүхэлдээ сэргэх хандлагатай байна. 1-р сараас 12-р сар хүртэлх аж үйлдвэрийн салбарын PMI дунджаар 50.5% байгаа нь 2019, 2020 оны дундаж үзүүлэлтээс өндөр байна. Эдийн засгийн өсөлтийн хурд саарах хандлага, олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэ тасралтгүй өсөх, байн дахин гарч буй цар тахлын тархалт, байгалийн гамшиг зэрэг таагүй хүчин зүйлийн нөлөөнд автсан хэдий ч Хятадын эдийн засаг ерөнхий сэргэлтийн үр дүнд хүрч чадсан нь онцгой эрч хүчтэй гэдгийг харуулж байна гэж мэргэжилтнүүд онцолсон байна.

Ерөнхий байдлаас авч үзэхэд, дээр дурдсан таагүй хүчин зүйлсийн нөлөөгөөр 2021 онд эдийн засгийн өсөлтийн хурд аажмаар удаашрах хандлага гарч, 1-4 дүгээр улиралд аж үйлдвэрийн салбарын PMI-ны улирлын дундаж үзүүлэлт тус бүр 51.3%, 51%, 50%, 49.9% хүрсэн байна. Түүнчлэн эдийн засгийн дарамт улмаар нэмэгдсээр байгаа ч оны эцэс гэхэд эдийн засаг тогтворжин, сэргэх хандлага илэрч, эрэлт хэрэгцээ, ханган нийлүүлэлт сэргэж, үйлдвэрлэлийн өртөг буурч, ажлын байр тогтвортой өсөн нэмэгдэж, аж ахуйн нэгжийн төсөөлөл сайжирсан байна. \Ренчинсоо\