Орос, Америкийн ерөнхийлөгч нар утсаар ярьжээ
2021-12-31 10:14:03
Share
Share this with Close
youtube WeChat

Москвагийн цагаар 12-р сарын 30-ны 23:30 минутад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Ж. Байден нар утсаар ярьж эхэлжээ. Энэ сарын 7-нд болсон цахим уулзалтын дараа Орос, Америкийн тэргүүн нарын хоёр дахь удаагаа яриа хэлэлцээ хийж буй нь энэ юм.

Мөн өдрийн өглөө, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков, Путин, Байден хоёрын энэ удаагийн ярилцааны нарийн ширийн агуулгыг танилцуулсан байна. Песков хэлэхдээ, энэ удаагийн утсаар хийсэн ярилцлагыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин санаачилсан бөгөөд голдуу ОХУ, АНУ, НАТО, Европын аюулгүйн байгууллагын 1-р сарын 10-нд хийхээр байгаа аюулгүйн баталгааны уулзалтын талаар Орос Америкийн тэргүүн нарын өмнө нь хэлэлцсэн гол асуудлуудыг үргэлжлүүлэн авч хэлэлцэхийг зорьсон юм. ОХУ-аас АНУ болон Европын зарим оронд аюулгүй байдлын баталгааны гэрээний төслийг өргөн дэвшүүлсэн учраас ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус яриа хэлэлцээ эхлэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгчтэй дахин яриа хэлэлцээ хийж, харилцаа холбоо тогтоох шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

Үүнээс гадна, Орос, Америкийн ерөнхийлөгч нар утсаар ярьсны дараа, аюулгүй байдлын баталгааны зөвшилцлийг хоёр тал цуцална гэсэн магадлалыг Песков үгүйсгэжээ. \Ренчинсоо\