Хэвлэлийн эрх чөлөө нь Америк болон өрнөдийн орнуудын Хонконг үймүүлэх улс төрийн багаж биш
2021-12-31 15:51:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хонконгийн цагдаагийн тал саяхан сүлжээний мэдээллийн хэрэгсэл “Байр суурьтай мэдээлэл” -д арга хэмжээ авсанд чиглүүлж Америкийн төрийн нарийн бичгийн дарга Блинкен орон нутгийн цагаар 29-нд мэдэгдэл хийж, Хонконгийн хэвлэлийн эрх чөлөөг хохироолоо гэж гүтгэсэн байна. Англи, Канад, Австрали зэрэг өрнөдийн цөөн тооны орон Америкийг дагаж, Хонконгийн хэвлэлийн эрх чөлөө гэгчээр шалтаг болгож Хятадын дотоод хэрэгт оролцохоор оролдож, Хятадыг эсэргүүцэж Хонконг үймүүлэгчидтэй хөл нийлж, Хонконгийн цэцэглэлт хөгжил, тогтвортой байдлыг эвдэх гэсэн хорон санаагаа ил болгосон байна.

Хонконг бол хуулийн засаглалтай нийгэм тул Хонконгийн иргэдийн үг хэлэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг оролцуулсан янз бүрийн эрх чөлөө хуулийн дагуу баталгаатай байдаг. Үүний зэрэгцээ Хонконгийн эрүүгийн хэргийн заалтад ч нийгмийг үймээн самуунд турхирсан агуулгатай үг яриа нийтэлсэн сонин сэтгүүлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнд хамруулсан байдаг юм.
“Байр суурьтай мэдээлэл” сонин байнга хүчирхийллийг гоодож магтсан, өс хонзонг өдөөн дэвэргэсэн мэдээлэл нийтэлж байдаг. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хууль нийтлэгдсэний дараа ч тус сонин үлэмж хэмжээний өдөөн турхирсан мэдээлэл нийтэлсээр байсан бөгөөд “Хятадад хориг тавих хэрэгтэй”. Хонконгод ганцаарчилсан террорист дайралт үүсгэх хэрэгтэй гэж өдөөсөөр ирсэн юм. Уг сонин нь ерөөсөө жирийн хэвлэл мэдээлэл бус, хэвлэлийн эрх чөлөө гэх нэрийдлээр Хонконг хохироож буй байгууллага байж, Хятадыг эсэргүүцэж Хонконг үймүүлэх хүчний төлөөний хүн байж, үндэсний эсрэг, засгийн газрын эсрэг тод шинж тэмдэгтэй болох нь гарцаагүй нотлогдсон.
Хонконгийн цагдаагийн тал үймээн самуунд турхирсан гэдэг шалтгаанаар тус байгууллагад арга хэмжээ авсан нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, Хонконгийн хуулийн засаглал болон нийгмийн дэг журмыг хамгаалж буй шударга ёсны үйл хэрэг юм.
Хэвлэлийн эрх чөлөө гэгч нь гэмт хэргийн халхавч байх учиргүй, цаашлаад гаднын хүчний Хонконг үймүүлж Хятадыг хорлох улс төрийн багаж байж болохгүй.