“Хоггүй хот” гэж та сонсож байсан уу? Энэхүү ухагдахуун та бидний амьдралыг өөрчилж байна
2021-12-31 19:47:53
Share
Share this with Close
youtube WeChat

Хатуу хог хаягдлын бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах нь экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чухал хэсэг юм. Өнөө үед хөгжлийн шинэ үзэл баримтлалд тулгуурлан ногоон үйлдвэрлэл, амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, "хог хаягдалгүй хот"-ыг бий болгох нь улам олон хотуудын хүсэл тэмүүлэл болж байна. Саяхан Хятадын Экологи, байгаль орчны яам, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо болон бусад 17 яам хороод хамтран "14-р таван жил"-ийн хугацаанд "Хоггүй хот" байгуулах ажлын төлөвлөгөө"-г гаргажээ. "Хоггүй хот" бүтээн байгуулалтын туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд өмнө нь төсөөлж байсан үр дүнд хүрсэн тухай Хятадын Экологи, байгаль орчны яамны албан тушаалтан хэллээ.

"Хоггүй хот" гэдэг нь хот байгуулалтын дэвшилтэт менежментийн үзэл баримтлалыг хэлж байгаа бөгөөд "Хоггүй" гэдэг нь ямар ч хатуу хог хаягдал байхгүй гэсэн үг биш, мөн хатуу хог хаягдлыг бүрэн нөөцлөх боломжтой гэсэн үг биш, харин ногоон хөгжлийн горим, амьдралын хэв маягаар дамжуулан хог хаягдлын эх үүсвэрээс нь бууруулах, хог хаягдлыг дахин ашиглах, хогийн цэгийн хэмжээг багасгах, хатуу хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг буруулахыг хэлж байна.

Хятадын Экологи, байгаль орчны яамны Хатуу хог хаягдал, химийн бодисын ажил хариуцсан газрын орлогч дарга Жөү Жичян: “2019 онд туршилтын ажил эхэлснээс хойш Шэньжэнь зэрэг "11+5"-ын туршилтын хотууд хог хаягдалгүй хот байгуулалтыг хийж, олон талаар өөрчлөлт хийж, нааштай амжилт тогтоосон юм.”

“Хоггүй хот”-ын бүтээн байгуулалтын туршилтын төслөөр олон дутагдал, сул талуудыг арилгах шалгуур үзүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэн, олон нийтэд сурталчлах олон загваруудыг бий болгож, үндэсний хэмжээнд “Хоггүй хот”-ыг байгуулахад туршлага хуримтлуулсан байна.

2019 онд "Хоггүй хот"-ыг туршин байгуулах хотоор сонгогдсоноос хойш Шэньжэнь хот шинэ арга замыг идэвхтэй судалж хэрэгжүүлсэн бол өдгөө төлөвлөөд байсан жилийн 100 ажлаа бүхнийг гүйцэтгэж, “хоггүй хот”-ын бүтээн байгуулалтын стандарт бүхий жижиг хот болсон байна.

Шэньжэнь хотын эрчим хүч, экологийн Яньтянь цэцэрлэгт хүрээлэн нь тус хотын хог хаягдлыг шатаах цахилгаан станц бөгөөд мөн ч интернетэд алдартай газар болсон юм. Хүмүүс энд ирж кофе ууж, үзэсгэлэн үзэж, хог хаягдал боловсруулах хамгийн сүүлийн үеийн технологитой танилцах боломжтой болжээ. Хог хаягдлыг шатаах, эрчим хүч үйлдвэрлэх, бохир усыг цэвэршүүлэх зэргийг нэгтгэсэн энэхүү хог шатаах үйлдвэр нь өдөрт 500 гаруй тонн хог хаягдлыг боловсруулж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 300 орчим тонноор бууруулж байна. Мөн  сард 400 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах хүчин чадалтай юм.

"Хоггүй хот" байгуулахад хатуу хог хаягдлыг зайлуулах чадавхыг сайжруулах нь хамгийн чухал зүйл юм. Шэньжэнь хот өдөр бүр 440 мянган тонн хатуу хог хаягдал гаргадаг болохоор түүнийг боловсруулах нь онцгой чухал юм. Туршилтын бүтээн байгуулалтын боломжийг ашиглаж, Шэньжэнь хот янз бүрийн хатуу хог хаягдлыг газар дээр нь аюулгүй аргаар зохицуулж, өдөрт 65 мянган тонн хатуу хог хаягдлыг зохицуулж, хог хаягдлыг дахин ашиглах хүчин чадлаа өдөрт 140 мянган тонн хүртэл нэмэгдүүлсэн нь туршиц бүтээн байгуулалт хийхээс өмнөх үеийнхээс хоёр дахинаар нэмэгдсэн аж.

Шэньжэнь хотын ерөнхийлсөн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал Вэй Фүлэй: “Шэньжэнь дижитал аж үйлдвэрийн давуу талыг бүрэн ашиглаж, хотын хог хаягдлын менежментийн нарийвчлал, ухаалаг байдлыг ахиулж, "хоггүй хот"-ын бүтээн байгуулалтыг нүүрстөрөгчийн оргил үеийг угтах, нүүрстөрөгчийн төвийг сахих зэргийн зорилтуудтай уялдуулан нэгтгэж, зах зээлийн дүрэм журмын дагуу нүүрстөрөгч багатай үйлдвэрлэл амьдралын тэгш хүртээмжтэй, тогтвортой механизмаар дамжин нийт оршин суугчдын оролцооны урт хугацааны үр нөлөөг сайтар ашиглаж болно”.

Хотуудын байгалийн нөхцөл байдал, хүчин чадамж, хөгжлийн зорилт ба түвшин зэрэг нь жигд бус байдгийн улмаас хатуу хог хаягдлын менежментэд янз бүрийн асуудал тулгардаг. Тиймээс орон нутгийн онцлогт тохируулан арга хэмжээ авч, “Нэг хот нэг бодлого”-ыг хэрэгжүүлэх шаардлагатай. "Хоггүй хот"-ын туршин бүтээн байгуулах эхний бүлэг хотуудын жагсаалтад Шэньжэнь шиг том хотуудаас гадна Фужянь мужийн Гуанзэ зэрэг анхан шатны хошуу шянь багтсан байна. Гуанзэ шянь шувууны аж ахуйн давуу талаа бүрэн ашиглаж, "хог хаягдалгүй хөдөө аж ахуй, хог хаягдалгүй хөдөө тосгон"-ы бүтээн байгуулалтын замыг судалж байна.

Гуанзэ шяний Луаньфэн шянгийн Ши Ли Пү тосгонд жилд 147 сая киловатт цагийн цахилгаан гаргах хүчин чадалтай биомассын цахилгаан станцын хоёр дахь төсөл баригдаж байгаа бөгөөд ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Гуанзэ шяньд баригдсан энэ хоёр биомассын цахилгаан станц нь өмнөх цахилгаан станцуудаас ялгаатай нь тахианы ялгадсыг хэрэглэдэг бөгөөд энэ нь тус шяний тахианы фирмүүдийн 500,000 тонн ялгадсыг бүгдийг нь цэвэр эрчим хүч болгон хувиргах боломжтой болжээ. Шинэ биомассын цахилгаан станцын төсөл дууссаны дараа хоёр цахилгаан станц жилд 300 сая гаруй киловатт цаг цахилгаан гаргах юм.

Фүжянь мужийн Гуанзэ шяний “Шэншинь”  биомассын цахилгаан станцын инженерийн хэлтсийн захирал Ван Пин: “Жилдээ бараг 30 мянга гаруй тонн үнс, шаар гардаг бөгөөд үүнийг органик бордооны түүхий эд болгон ашиглах боломжтой юм. Энэ түүхий эд нь фосфор, калигаар баялаг болохоор хөдөө аж ахуй, ойн тариаланд тохиромжтой бордоо юм.”

Гуанзэ шяний 90 хувиас дээших тосгоны хог хаягдлыг үр дүнтэй цэвэрлэж, 90 хувийн хог хаягдлыг төрөл ангилах, дахин боловсруулж, ахуйн хог хаягдлыг дахин ашиглах түвшин 35 хувьд хүрчээ.

Гуанзэ шяний оршин суугч Гүө Фэн-и: “"Хоггүй хот" байгуулснаас хойших сүүлийн хоёр жилийн хугацаанд бидэнд авчирсан хамгийн том өөрчлөлт бол орон сууцны хороолол, гуанз рестораны орчин тойрон сайжирч, хог хаягдлын ангилал зэрэг талаарх иргэдийн байгаль орчныг хамгаалах ухамсар эрс дээшилсэн явдал юм.”

"14-р таван жил"-ийн хугацаанд Хятад улс 100 орчим хотод "хоггүй хот"-ын бүтээн байгуулалт хийнэ. Хятадын Экологи, байгаль орчны яамны холбогдох албан тушаалтан хэлснээр, тухайн нутгийн зөвлөмжийн дагуу хотын үндсэн нөхцөл, ажил хөдөлмөр, үндэсний стратегийн холбогдох зохицуулалтыг цогцоор нь авч үзэн, "Хоггүй хот"-ын бүтээн байгуулалт хийгдэх хотуудын жагсаалтыг боловсруулна гэжээ.

Тэгвэл 2025 он гэхэд "хоггүй хот"-ын хатуу хог хаягдлын хэмжээг эрчимтэй бууруулж, дахин ашиглалтыг нэмэгдүүлэн, бохирдуулалт болон нүүрстөрөгчийн ялгаруулалтыг үр дүнтэй багасгаж, “хоггүй хот”-ын үзэл баримтлалыг олон нийтэд өргөнөөр хүлээн зөвшөөрүүлж, хатуу хог хаягдлын менежментийн тогтолцоо, чадавхыг илт сайжруулах зорилт тавин ажиллаж байна.