Рашааны цас мөсний наадам нээлтээ хийлээ
2021-12-31 16:23:17
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр буюу 30-нд Өвөр Монголын Хянган аймгийн Рашаан хотын мөс цасны 16-р  наадам  нээлтээ хийлээ. Уг наадмыг Хянган аймгийн намын хороо, захиргаа, Рашаан хотын намын хороо, захиргаа болон Хянган аймгийн соёл аялал жуулчлал спортын газар хамтаар зохион байгуулж, "Өвлийн олимпын мөрөөдөл Цас мөсний баясал " уриан дор болов. Өвлийн олимп нээлтээ хийх гэж байгаа үед жил бүр уламжлал болгон зохиогддог мөс цасны энэ наадам нь өвлийн олимпыг дэмжиж, олимпд оролцох бүх тамирчдад амжилт  хүсэж байна.  

Энэ жилийн мөс цасны наадмын нээлтийн ёслолын ажиллагааг анх удаагаа онлайн хэлбэрээр шууд нэвтрүүлж, Рашаан хотын түүх соёл, аялал жуулчлалыг багтаасан  5 хэсгээр дамжуулан Рашаан хотын өвөрмөц дүр төрхийг бүх талаар харуулжээ.  

Нээлтийн ёслолын үеэр, Хянган аймгийн дарга Сүх, Рашаан хотын дарга Ван Шиохуань нар үг хэлж, Рашаанд айлчлах урилгыг бүх хүмүүст дамжуулжээ. Мөн дэлхийн аварга, нэрт жүжигчин, соёлын тэргүүний ажилтан нар Рашаанд хүрэлцэн ирж, Рашаан хотыг сурталчлан танилцуулах ажиллагаанд оролцжээ.