“Мөсөн шоо”
2021-11-09 18:39:02
Share
Share this with Close
youtube WeChat

“Мөсөн шоо”_fororder_8d5494eef01f3a2988a5c473e273ee365d607cff

Хятад улсын Үндэсний усан сэлэлтийн төв “Усан шоо” бол 2008 оны Бээжингийн зуны олимпын бэлгэ тэмдгийн чанартай ордон талбай гэдгийг хэн ч андахгүй  мэдэх байх. Тэгвэл энд усан сэлэлт, усанд үсрэлт, уран сайхны сэлэлт зэрэг тэмцээний төрлүүд зохион байгуулагдаж байсан юм. Харин удахгүй Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын үеэр энд керлинг, тэргэнцэртэй керлингийн тэмцээн зохиогдох бол өдгөө тус ордны шинэчлэлт, тохижуулалт дууссанаар “Мөсөн шоо” болсон аж. 

“Мөсөн шоо”_fororder_4d5b3f5246ecf7d760a66f232e328902

“Мөсөн шоо” бол өвлийн олимпын түүхэн дэх керлингийн тэмцээний хамгийн том ордон болох бөгөөд усны болон мөсний спортын төрлийг бүгдийг нь зохион байгуулах нөхцөлтэй хос олимпын цорын ганц цогцолбор юм. Түүнчлэн усан бассейн дээр керлингийн зам тавьсан дэлхийн анхны тохиолдол болно.

“Мөсөн шоо”_fororder_11

“Мөсөн шоо”_fororder_12

Үндэсний усан сэлэлтийн төв - “Усан шоо”, “Мөсөн шоо” .

2016 оноос Үндэсний усан сэлэлтийн төв нь тэмцээний талбайн бүтцээ өөрчилж, агааржуулагчаар чийг арилгах, гэрэлтүүлэг, эрчим хүч хэмнэлт, архитектурын акустик зэрэг таван зүйлийн судалгаа хийсэн байна.

“Мөсөн шоо”_fororder_13

“Мөсөн шоо”_fororder_14

2022 оны Бээжингийн өвлийн олимпын керлингийн тэмцээний талбай

“Мөсөн шоо”_fororder_02de679939ec585b0ef351d30688f8d5

Өвлийн олимп өндөрлөсний дараа Үндэсний усан сэлэлтийн төвийн уулын байсан спортын тэмцээнүүд, аялал жуулчлал, олон нийт спортын дасгал сургууль, үзэсгэлэн зэрэг ерөнхийлсөн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу шаардлагатай үед усны болон мөсний спортын тэмцээнд сольж ашиглаж болох юм. Иймд хавар, зун, намартаа “Усан шоо”, өвөлдөө“Мөсөн шоо” болно.

“Мөсөн шоо”_fororder_15

Бээжин хотын сурагчид “Мөсөн шоо"-д керлингийн спорттой танилцаж байгаа нь

 

 

\Уртнасан.\