Үндэсний биатлоны спортын төв
2021-11-18 10:58:30
Share
Share this with Close
youtube WeChat

Үндэсний биатлоны спортын төв_fororder_src=http___nimg.ws.126.net__url=http%3A%2F%2Fdingyue.ws.126.net%2F2021%2F0914%2F1df2debej00qzf3kw000vd200jg00arg00jg00ar&thumbnail=650x2147483647&quality=80&type=jpg&refer=http___nimg.ws.126

Биатлоны тэмцээн нь гүйлтийн цана болон буудлагыг хослуулсан спортын төрөл юм. Цанаар гулгах явцдаа 2-4 удаагийн буудлага хийх ёстой нь тамирчдын ширүүн хөдөлгөөнтэй байдлаас тайван байдалд шилжих ур чадварыг сорьдог. Үндэсний биатлоны спортын төв нь Бээжингийн өвлийн олимпын Жанчхүүгийн тэмцээний бүсэд байдаг.

Үндэсний биатлоны спортын төв_fororder_11

Үндэсний биатлоны спортын төв

Үндэсний биатлоны спортын төв_fororder_12

Биатлоны спортын төвийн техникийн газар

Үндэсний биатлоны спортын төвд тэмцээний нийт 11 замыг төлөвлөжээ. Уулын бэлд байгуулагдсан тэмцээний замууд нийт 8.7 км. Тэмцээний зам, паралимпын тэмцээний зам, дасгал бэлтгэлийн зам зэрэг гурван хэсгээс бүрдэнэ. Хол хэсэгт нуурын үзэмж, ойн бүсээр өнгөрөх 5 зам байгаа нь тэмцээний зам дагуу гойд үзэмжийг бүрдүүлжээ. Олон удаа дизайн гаргаж, өөрчлөн шинэчилсэн бөгөөд тус төвийн бүтээн байгуулалт Олон улсын биатлоны спортын холбоо, Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нордикийн цанын спортын холбооноос өндөр үнэлгээ авсан юм.

Үндэсний биатлоны спортын төв_fororder_14

Үндэсний биатлоны спортын төв_fororder_src=http___imgcdn.scol.com.cn_NEWS_9FFA6916E6F8B712C4FE09C576C64405.JPG&refer=http___imgcdn.scol.com

Үндэсний биатлоны спортын төв

2022 оны Бээжингийн өвлийн олимпын үеэр энд биатлоны төрлөөс 11 алтан медаль, өвлийн паралимпын тэмцээнээс 38 алтан медаль тодорно.

Үндэсний биатлоны спортын төв_fororder_src=http___pic3.zhimg.com_v2-95e4d69e53a063fb227b834299021b42_b&refer=http___pic3.zhimg

Үндэсний биатлоны спортын төвийн тэмцээний зам ба гэрэлтүүлэг

Үйл ажиллагааны хэсэгт байгуулсан хавтан байшин, саравч, үзэгчдийн индэр зэргийг өвлийн олимпын тэмцээний дараа буулгаж, уулын орчныг сэргээн, материалыг өөр газар шилжүүлэн ашиглах боломжтой юм. Энэ нь өвлийн олимпыг “Хэмнэлтэй, аюулгүй мөртөө гайхамшигтай”-гаар зохион байгуулах шаардлагад нийцжээ.

Үндэсний биатлоны спортын төв_fororder_src=http___p3.itc.cn_q_70_images03_20200811_47f4d3df3a9f459889eafd2ad6701d4d.png&refer=http___p3.itc

Үндэсний биатлоны спортын төв_fororder_13

 

 

 

\Уртнасан.\