Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэл ажил ид өрнөж байна
2021-11-20 11:18:34
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэл ажил ид өрнөж байна_fororder_冬奥---2

Бээжингийн Өвлийн Олимп ойртож, бүх бэлтгэл ажил ид өрнөж, олон улсын цуврал туршилтын ажлууд мөн тэрчлэн тэмцээний талбай бүрийн программ хангамж, техник хангамжийн туршилтын ажил ид хийгдэж байна.

19-21-ний өдрүүдэд Үндэсний цасан чарганы төв "Бээжинд уулзана" 2021/2022 оны Олон улсын цасан чарганы холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний туршилтын ажлыг эхлүүлж, Герман, Америк, Хятад зэрэг 17 орны 100 гаруй тамирчин оролцжээ.

19-ний өдөр Бээжингийн Өвлийн олимпийн Жанжякөүгийн тэмцээний талбай дахь Үндэсний биатлоны төвд энэ өвлийн цас үйлдвэрлэх ажил эхэлжээ. Нийт цас үйлдвэрлэх талбай 130,000 ам.метр бөгөөд 35 хоногт дуусгах төлөвтэй байна.