Путин Бээжингийн Өвлийн Олимпын урилгыг хүлээн авав
2021-11-23 17:51:39
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Бээжингийн Өвлийн Олимпын урилгыг хүлээн авав_fororder_119220146_13916916187661n

23-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, Хятад, Орос хоёр тал Путин ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалын талаар нягт харилцаж байна гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков саяхан хийсэн мэдэгдэлдээ, ерөнхийлөгч Путин Ши Жиньпин даргын ирүүлсэн Бээжингийн Өвлийн Олимпын нээлтэд оролцох урилгыг хүлээн авлаа. Орос, Хятад хоёр тал зөвшилцсөний дараа холбогдох мэдээллийг олон нийтэд хүргэх болно гэжээ. 

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Бээжингийн Өвлийн Олимпын урилгыг хүлээн авав_fororder_4437e6581c9b145fc0bc1a

Үүнтэй холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ, том үйл хэрэгт гэрч болох нь Хятад, Оросын олон жилийн турш бий болгосон сайхан уламжлал юм. 2014 онд Ши Жиньпин дарга урилгаар Сочийн Өвлийн Олимпын нээлтэд оролцож байсан бол энэ удаад Ши Жиньпин дарга дотнын анд Путин ерөнхийлөгчийг Бээжингийн Өвлийн Олимпын нээлтэд оролцохыг урьж, Путин ерөнхийлөгч ч урилгыг талархалтай хүлээж авлаа. Хоёр тал яг одоо Путин ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалын талаар нягт харилцаж байна. Хоёр орны төрийн тэргүүн нарын Өвлийн Олимпын уулзалт нь хоёр орны дотнын харилцааг дахин нотлоно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн хоёр орны тамирчид улам их амжилт гарган, дэлхий дахинд "хэмнэлттэй, аюулгүй, гайхалтай" спортын наадмыг толилуулна гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ. 

Н.Пүрэвжав