Өвлийн паралимпын гал бамбар буухиалах төлөвлөгөөг нийтэллээ
2021-11-25 15:55:51
Share
Share this with Close
youtube WeChat

Өвлийн паралимпын гал бамбар буухиалах төлөвлөгөөг нийтэллээ_fororder_5

2022 оны Бээжингийн өвлийн паралимп болоход 100 хоног үлдэж буйг тохиолдуулан 11-р сарын 24-нд Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо 2022 оны Бээжингийн өвлийн паралимпын гал бамбарыг буухиалах маршрут, төлөвлөөгөөг нийтэлжээ.

Бээжин хотын дэд дарга, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны гүйцэтгэх дэд тэргүүн Жан Жяньдун: Гал бамбарыг буухиалах нь өвлийн паралимпын удиртгал агуулга, мөн ч  “Багтаамжтай, Уялдаатай, Хуваалцах” үзэл баримтлалыг дэлгэрүүлэх чухал хэлбэр төдийгүй Хятадын ард түмний найрсаг сэтгэлгээ хийгээд сайн сайхны ерөөлийг дэлхий нийтэд дамжуулах болно. 2022 оны Бээжингийн өвлийн паралимпын гал бамбарын буухиа “Эрүүл энх, баяр баясал, эрч хүч” уриатай явагдах нь тус олимпын гал бамбарын буухиатай сэдэв урианы хувьд нэг бөгөөд  цар тахлын халдварын нөхцөл байдалд байгаа ийм үед дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс амьдрал ба эрүүл мэндийг дээдлэн, цар тахлын эсрэг хамтдаа  тэмцэх сайн сайхан хүсэл зорилтын илэрхийлэл юм.

Өвлийн паралимпын гал бамбар буухиалах төлөвлөгөөг нийтэллээ_fororder_5

Өвлийн паралимпын гал бамбар буухиалах төлөвлөгөөг нийтэллээ

2022 оны Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо “хоёр олимп, адилхан гайхамшигтай” гэсэн зорилт шаардлагын дагуу тахлын сэргийлэлт хамгаалалтыг байнгын болгосон нөхцөлд гал бамбар дамжуулахыг авсаархан, аюулгүй явгадуулах зарчмыг мөрдөн, Олон Улсын Паралимпын Хороотой зөвшилцсөний дүнд төлөвлөгөөг боловсруулжээ. Тухайлбал 2022 оны 3-р сарын 2-оос 4-ний өдөр Бээжин, Яньчин, Жанчхүү дэх тэмцээний гурван бүсэд нийт 600 бамбарчин буухиалах юм.

Өвлийн паралимпын гал бамбар буухиалах төлөвлөгөөг нийтэллээ_fororder_5

Өвлийн паралимпын гал бамбар буухиалах төлөвлөгөөг нийтэллээ_fororder_5

Бамбарыг 3-р сарын 4-нд Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд буухиалан хүргэж, 2022 оны Бээжингийн өвлийн паралимпын нээлтийн ёслолын үеэр гол бамбарыг асаах болно.

 

 

 

/Уртнасан./