Бээжингийн өвлийн пара олимп эхлэхэд 100 хоног үлдэж байна
2021-11-25 15:38:47
Share
Share this with Close
youtube WeChat

100 хоногийн дараа дэлхий нийтийн анхаарлын төвд орж буй Бээжингийн өвлийн пара олимп нээгдэх болно. Бээжин хот өвлийн олимпыг амжилттай зохион байгуулахад бүрэн бэлэн болсон байна.

Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмлэгийн  танилцуулснаар, Хятад улс 5 жил дараалан Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн цас мөсний спортын улиралд арга хэмжээ зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг цас мөсний спортод татан оролцуулж, хөгжлийн бэрхшээлтэй олон нийтийн дунд цас мөсний спортыг нэвтрүүлж, үүний үндсэн дээр өвлийн пара олимпын спортын бэлтгэл дасгалын чадавх болон түвшийг цаашид дээшлүүлж, энэ салбарт ажиллах тамирчид, техникийн ажилтнуудын тоо явах тутам нэмэгдэж, уралдаан тэмцээний амжилт нь ч түүхийн амжилт тогтоосон байна.

24-ний орой болсон 2022 оны Бээжингийн өвлийн пара олимп нээгдэхэд 100 хоног үлдсэнд холбогдуулан арга хэмжээ зохиож, өвлийн пара олимпын гал бамбар буухиалан дамжуулах зам шугам жич 2022 оны Бээжингийн өвлийн олимп болон өвлийн пара олимпын сайн дурын үйлчилгээний гарын авлага болон 2022 оны Бээжингийн өвлийн пара олимпын тамирчид, тэднийг дагалдан явах ажилтнуудын үйлчилгээний гарын авлага зэрэг мэдээллийг тарааж, хүмүүст удтал хүсэн хүлээсэн өвлийн пара олимп үнэхээр хаяанд ирснийг мэдрүүлж буй юм.

Уг арга хэмжээний үеэр хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан үйл явдал бол хөгжлийн бэрхшээлтэй таван сайн дурынхны төлөөлөгч Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмлэгийн дарга, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олимпын хорооны дарга, Бээжингийн өвлийн олимпын гүйцэтгэх дарга Жан Хайдигийн гараас туг далбаа хүлээн авч, олимпын наадамд Бээжин бэлэн болсныг бэлхэн харуулсан юм.