Үндэсний бобслей, чарганы спортын төв – “Цасан луу”
2021-11-27 17:04:03
Share
Share this with Close
youtube WeChat

Үндэсний бобслей, чарганы спортын төв – “Цасан луу”_fororder_11

Хятад улсын Үндэсний бобслей, чарганы спортын төвийг 2022 оны Бээжингийн өвлийн олимпын Яньчин дэх тэмцээний бүсийн баруун өмнөд хэсэгт далайн түвшнээс 2198 метр өндөрт өргөгдсөн Хайтүө уулын бэлийг дагуулан байгуулсан бөгөөд тус удаагийн өвлийн олимпын ордон байгууламжуудын дотроо дизайн, барилгын хувьд хамгийн хэцүү, хамгийн нарийн төвөгтэй барилгын технологийн дагуу бүтээгдсэн шинэ ордон байгууламжийн нэг юм.

Үндэсний бобслей, чарганы спортын төв – “Цасан луу”_fororder_12

Тэмцээний замын нийт урт 1975 метр, өндөр нам хэсэг нь 121 метр зөрдөг. Тэмцээний зам мурийх ба налуугийн хэмжээгээр өөр өөр, бүр түүнчлэн 360 градусаар мурийх зам бүхий 16 хэсгээс бүрджээ. Холоос харахад аварга луу Хайтүө уулын энгэрт байгаа юм шиг харагддаг тул энэ төвийг бас “Цасан луу” ч гэдэг. Тус тэмцээний зам нь Хятад улсын бобслей, чарганы тэмцээний цорын ганц төв бөгөөд өвлийн олимпын тэмцээний стандартыг хангасан дэлхийн 17 дахь, Азийн 3 дахь тэмцээний зам юм.

Үндэсний бобслей, чарганы спортын төв – “Цасан луу”_fororder_13

Бобслей, чарганы спорт бол өвлийн олимпын тэмцээнүүдээс хамгийн түргэн хурдыг харуулдаг төрөл бөгөөд гулгалт нь 130км/цаг-аас давдаг. Үндэсний бобслей, чарганы спортын төвд бобслей, скелетон болон чарганы гурван төрлийн тэмцээн явагдана. Чарганы төрлийн тэмцээний зам нь бобслей, скелетоны замтай нэг боловч гарааны цэг өөр. Эрэгтэйчүүдийн тэмцээний замын урт ойролцоогоор 1582 метр, эмэгтэйчүүдийнх нь ойролцоогоор 1475 метр, замын өргөн нь дээд талдаа 1.5 метр, налуугийн өндөр нам хэсэг нь 121 метр зөрдөг.

Үндэсний бобслей, чарганы спортын төв – “Цасан луу”_fororder_14

Үндэсний бобслей, чарганы спортын төв – “Цасан луу”_fororder_15

Үндэсний бобслей, чарганы спортын төв – “Цасан луу”_fororder_16

Олон улсын зэрэглэлийн цас мөсний спортын барилга байгууламжийг бүтээхэд маш өндөр нарийвчлалтай барилга байгуулалт шаардагддаг. Тэмцээний замын барилга байгуулалтын нарийвчлалтын зөрөө ердөө 0.5 см-ын дотор байх ёстой тул барилгын явцад 700 мянган багт координат ашиглаж, 3D хэмжилтийн багийн хэмжилт, байрлалт тогтоох ажлыг хийснээр бэхэлгээ, хоолойн угсралт олон улсын жишиг стандарт хангахыг баталгаажуулсан байна.

Үндэсний бобслей, чарганы спортын төв – “Цасан луу”_fororder_src=http___www.zhibo11.com_uploads_allimg_180406_0P5594318-0&refer=http___www.zhibo11

Тус тэмцээний төвд нийт 7500 суудалтай. Өвлийн олимпын дараа энд тус спортын олон нийтийн оролцоог дэмжих орц нэмж, олон нийтийн төсөл ажиллуулах юм.

Үндэсний бобслей, чарганы спортын төв – “Цасан луу”_fororder_src=http___imagecloud.thepaper.cn_thepaper_image_54_745_475&refer=http___imagecloud.thepaper

Үндэсний бобслей, чарганы спортын төв – “Цасан луу”_fororder_src=http___img2.utuku.imgcdc.com_650x0_news_20211114_49779c2e-5718-4391-aa14-ac265e500823.png&refer=http___img2.utuku.imgcdc

Үндэсний бобслей, чарганы спортын төв – “Цасан луу”_fororder_src=http___imagepphcloud.thepaper.cn_pph_image_94_58_824&refer=http___imagepphcloud.thepaper

Үндэсний бобслей, чарганы спортын төв – “Цасан луу”_fororder_src=http___p6.itc.cn_q_70_images03_20210301_4097211c739b49718c32cde4c8b97951.jpeg&refer=http___p6.itc

 

\Уртнасан.\