Жанчхүүд талбайн үзэгчтэй туршилтын тэмцээн болов
2021-11-28 14:36:58
Share
Share this with Close
youtube WeChat

Жанчхүүд талбайн үзэгчтэй туршилтын тэмцээн болов_fororder_u=1636413942,1794106993&fm=253&fmt=auto&app=120&f=JPEG

11-р сарын 27-нд “Бээжинд уулзацгаая 2021/2022” олон улсын сноуборд болон чөлөөт цанын слаломийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шигшээ тэмцээн Хэбэй мужийн Жанчхүү хотын Юньдин цанын паркт болов.

Жанчхүүд талбайн үзэгчтэй туршилтын тэмцээн болов_fororder_u=117468957,3166371746&fm=253&fmt=auto&app=120&f=JPEG

Энэ тэмцээнийг 300 гаруй үзэгч сонирхсон нь “Бээжинд уулзацгаая 2021/2022” туршилтын тэмцээн эхэлснээс хойш Жанчхүүгийн тэмцээний бүсэд талбайн үзэгчидтэй зохион байгуулсан анхны уралдаан тэмцээн болов. Үзэгчдийн бүртгэх ажиллагаа 18 минут орчим үргэлжилсэн бөгөөд бүх үйл ажиллагаа маш эмх цэгцтэй, өндөр үр дүнтэй байж, энэ удаагийн туршилтын тэмцээний бүх шаардлагыг хангасан бол удахгүй болох Бээжингийн өвлийн олимпд зориулсан ховорхон туршлагыг хуримтлуулжээ. \Ренчинсоо\

Жанчхүүд талбайн үзэгчтэй туршилтын тэмцээн болов_fororder_u=167764059,1694008328&fm=253&fmt=auto&app=120&f=JPEG