Бээжингийн өвлийн олимп улс төрийн явуулга хийдэг индэр биш
2021-11-29 20:13:46
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 29-нд ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал дээр, “АНУ-ын засгийн газрын албан тушаалтан Бээжингийн өвлийн олимпын арга хэмжээнд оролцохгүй гэдгийг Байдены засгийн газар 11-р сарын сүүчлээр мэдэгдэж болзошгүй бөгөөд Америкийн тамирчдад нөлөө үзүүлэхгүй арга замаар “Хятадын талын хүний эрх зөрчсөн үйлдэлд хариу өгөх”-ийг зорьж байна, түүнчлэн өрнөдийн зарим орон ч бойкот хийх үйл ажиллагаанд нэгдэхийг бодолцож байна гэж хэвлэлийн эх сурвалжид мэдээлжээ, үүнд Хятадын тал ямар байр суурьтай байгаа бэ?” гэж асуусан сурвалжлагчийн асуултад хариулахдаа: Ван Вэньбинь, Бээжингийн өвлийн олимп бол дэлхийн өвлийн олимпын тамирчид болон цас мөсний спорт сонирхогчдын томоохон цуглаан юм, харин улс төрийн шоу хийх, улс төрийн явуулга хийх индэр биш. Нэг удаагийн амжилттай, гайхамшигтай олимп зохион байгуулагдахад өвлийн олимпын том гэр бүлийн хамтын хичээл зүтгэл шаардагддаг, харин зарим орны албан тушаалтан оролцох эсэхээс хамаарахгүй. Өөрийн үзэл бодлоо зөв болгохыг зарим орнуудад хүсэж байна. Түүнчлэн олимпын дүрэм тогтоолоор бол, улс орнуудын улс төрчид олимпын арга хэмжэнд оролцохыг тухайн орных нь олимпын хороо урьдаг тогтоолтой гэжээ.