Олимпын хотхон
2021-11-30 00:18:21
Share
Share this with Close
youtube WeChat

“Бээжин-2022” өвлийн олимп, өвлийн паралимп нь Бээжин болон Жанчхүүгийн тэмцээний гурван бүстэй бөгөөд тус бүр нь өвлийн олимпын хотхонтой. Технологид түшиглэн, тав тухтай, дулаахан, тохилог өвлийн олимпын тосгон дэлхийн мөс, цасны спортын шилдэг тамирчдаа угтахад бэлэн болжээ.

Бээжингийн Өвлийн Олимпын тосгон нь нийт 333,000 хавтгай дөрвөлжин метр барилгын талбайтай. Тамирчдын амьдрах бүс буюу хотхон нь 2234 өрөө бүхий 20 орон сууцны барилгуудаас бүрдэх бөгөөд төлөөлөгчдийн ажлын өрөө, хурлын өрөө зэрэг функционал өрөөнүүдээр тоноглогдсон байдаг.

Жанчхүүгийн өвлийн олимпын хотхон нь нийт 238 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий барилга байгууламжтай бөгөөд олимпын үеэр 1286 орон сууц, нийт 1810 өрөө, 2784 ортой байхаар төлөвлөжээ.

Харин Бээжингийн Яньчин дүүргийн тэмцээний бүсийн хотхоны барилгын нийт талбай нь 118,000 хавтгай дөрвөлжин метр бөгөөд олимпын үеэр 1,430 орчим ортой байхаар бэлтгэжээ.

Өвлийн олимпын хотхон 2022 оны 1-р сарын 27-нд албан ёсоор нээгдэж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчдыг хүлээн авах болно.