Үндэсний уулын цанын төв
2021-11-30 18:30:35
Share
Share this with Close
youtube WeChat

Үндэсний уулын цанын төв_fororder_11

Үндэсний уулын цанын төв

Хятад улсын Үндэсний уулын цанын төв нь Бээжингийн өвлийн олимпын Яньчин дэх тэмцээний бүсийн Хайтүө ууланд байдаг. Үндэсний уулын цанын төвд тэмцээний нийт 7 зам байгуулсан бөгөөд 2022 оны Бээжингийн өвлийн олимпын үеэр уулын цанын слалом, аварга слалом, уруудах, супер слалом зэрэг 11 бага төрлийн тэмцээн явагдаж, нийт 11 алтан медаль тодрох юм. Тэмцээний замуудын нийт урт нь 9.2 км, налууны өндөр нам хэсэг нь дээд талдаа 900 метр зөрдөг. Энэ нь Хятад улсын хувьд өвлийн олимпын стандарт хангасан уулын цанын тэмцээний анхны төв юм.

Үндэсний уулын цанын төв_fororder_12

Үндэсний уулын цанын төв_fororder_13

Үндэсний уулын цанын төв_fororder_src=http___n.sinaimg.cn_sinakd20210624s_133_w2048h1285_20210624_ccec-krwipar4086103.png&refer=http___n.sinaimg

Үндэсний уулын цанын төвийн тэмцээний зам

Өдгөө Үндэсний уулын цанын төвийн тэмцээний зам, бэлтгэл дасгалын зам хийгээд холбогдох дэмжих байгууламжууд бүгд бэлэн болов. Ус, цахилгаан, холбооны систем бүгд ашиглалтад орж, цаг агаарын радарын бүтээн байгуулалтын ажил ч дуусаж, туршилтын тэмцээнд үйлчлэх холбогдох агаарын дүүжин замын системийг албан ёсоор ажиллуулж эхлэв.

Үндэсний уулын цанын төв_fororder_14 - 副本

Агаарын дүүжин зам

Үндэсний уулын цанын төвийн агаарын дүүжин замын систем нийт 11 агаарын дүүжин замтай, замын нийт урт нь 10.3 км. Үндэсний уулын цанын төвд хиймэл цас үйлдвэрлэх ажил 11-р сарын 15-нээс албан ёсоор эхэлсэн бөгөөд ирэх оны 1-р сарын дунд үе хүртэл үргэлжлэх юм.

Хиймэл цас үйлдвэрлэх ажилд дотоод гадаадын 20 хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр хэсэгт хуваагдан 24 цагаар ажиллаж байна. Хиймэл цас үйлдвэрлэх ажилд их төлөв 170 ширхэг тоног төхөөрөмж ашиглах юм.

Үндэсний уулын цанын төв_fororder_15

Хиймэл цас үйлдвэрлэгч машин ажиллаж байгаа нь

Үндэсний уулын цанын төв_fororder_16

Хиймэл цас үйлдвэрлэгч багийн гишүүн судалгаа хийж байгаа нь