11-р сарын 30-нд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан явууллаа. КОВИД-19-ийн мутаци орсон Омикрон шинэ хувилбар вирус Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилд нөлөө үүсгэх эсэх, түүнчлэн Бээжингийн өвлийн олимп товлосон хугацаандаа зохион байгуулагдах эсэх талаар сурвалжлагчийн асуусан асуултад Жао Лижянь хариулахдаа: Өмнөд Африкийн тал КОВИД-19-ийн мутаци орсон шинэ хувилбар вирусийг илрүүлсэн тухай холбогдох мэдээллээ цаг даруйд нь дэлхий нийттэй хуваалцсан явдлыг Хятадын тал сайшааж байна. Омикрон шинэ хувилбар вирусээс өвлийн олимпод үзүүлэх нөлөөний хувьд, цар тахлын халдвар сэргийлэлтэд зарим сорилтуудыг дагуулах нь мэдээж хэрэг юм. Гэхдээ Хятадын тал КОВИД-19 вирусийн эсрэг тэмцэх сэргийлэлтийн болон тогтоон барих туршлагатай учраас өвлийн олимп товлосон хугацаандаа урагштай, амжилттай зохион байгуулагдана гэдэгт бид бүрэн итгэлтэй байна гэжээ.