Орон нутгийн цагаар 12-р сарын 2-нд буюу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганаар Хятад болон Олон улсын олимпийн хорооноос боловсруулсан Олимпийн эвлэрлийн гэрээг баталсны дараа Хятадаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Жан Жюнь хэвлэлийнхэнд хэлэхдээ, цөөн хэдэн улс Бээжингийн Өвлийн Олимпийг "дипломат шугамаар эсэргүүцэх" тухай шуугиан дэгдээж байгаа нь олны таашаалд нийцэхгүй мөртөө эрхбиш ялагдах болно гэжээ.
Жан Жюнь хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимп бол өвлийн олимпийн тамирчид болон мөс цасан спорт сонирхогчдын өвдөгш их наадам болох юм, тэд бол сая өвлийн олимпийн наадмын гол баатрууд юм. Өвлийн олимпийн наадам амжилттай болох эсэх нь зарим нэг улсын албан тушаалтнуудын ирцээс хамаарахгүй юм. Уг нь олимпийн наадмын дүрмийн дагуу олон орны улстөрчид Олимпийн наадамд оролцохыг тус улсын Олимпийн хорооноос урьдаг юм гэжээ.
Жан Жюнь хэлэхдээ, Хятад улс зохион байгуулагчийн хувьд дэлхийн бүх орны зочид хүрэлцэн ирэхийг баярлан угтана. Очихгүй гэж байгаа зарим хүмүүсийн хувьд миний хэлэх гэсэн зүйл бол даруй та нарын ирэх эсэхээс үл хамаарч, Бээжингийн өвлийн олимп болдгоороо болох мөртөө заавал амжилтад хүрэх болно гэжээ.