173 орон Бээжингийн өвлийн олимпыг дэмжив
2021-12-09 15:50:07
Share
Share this with Close
youtube WeChat

173 орон Бээжингийн өвлийн олимпыг дэмжив_fororder_src=http___5b0988e595225_cdn_sohucs_com_images_20190621_3c864f2053f24e45820517def12c24c8_jpeg&refer=http___5b0988e595225_cdn_sohucs

Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Бах орон нутгийн цагаар 8-ны өдөр Швейцарын Лозаннад хэлэхдээ, улс орнуудын засгийн газрын албан тушаалтан, дипломат ажилтнууд олимпын наадамд оролцох нь бүрмөсөн тус улсын засгийн газрын улс төрийн шийдвэр юм, 173 улс орон олимпын эвлэрлийн тогтоолд нэгдэж, Бээжингийн өвлийн олимпыг дэмжихээ илэрхийлсэн гэжээ.

 12-р сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы хуралдаанаар Хятад улс болон Олон улсын олимпын хорооноос хамтран боловсруулсан “Олимпын эвлэрлийн тогтоол”-ыг баталсан бол үүнд 173 орон нэгджээ.

 Бах хэлэхдээ, Олимпын эвлэрлийн тогтоол нь олон улсын олимпын хороо, олон улсын паралимпийн хороотой хамтран ажиллаж, Олимп, Паралимпийн наадмыг амжилттай зохион байгуулахыг НҮБ-ын гишүүн орнуудад шаардах зорилготой гэжээ. \Ренчинсоо\