Нэлээд олон улс орны удирдлагууд Бээжингийн өвлийн олимпийн наадамд оролцохоор бүртгүүлээд байна
2021-12-09 19:26:10
Share
Share this with Close
youtube WeChat

9-ний өдөр Хятадын Гадаад харилцааны яамны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, ОХУ-аас бусад ямар ямар орны удирдагчид Бээжингийн өвлийн олимпийн наадмын урилга өгсөн бэ хэмээн гадаадын сэтгүүлч асуулаа. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, улс орнуудын удирдагчид Олимпийн наадамд оролцохыг тус улсынх нь Олимпийн зохион байгуулах хороо урьж, Олон улсын олимпийн зохион байгуулах хорооны системд бүртгүүлдэг. Өдгөө нэлээд олон улс орны төрийн тэргүүн, засгийн газрын ерөнхий сайд болон хааны гэр бүлийнхэн Бээжингийн Өвлийн олимпод оролцохоор бүртгүүлээд байгаа юм. Үүнийг бид сайшааж байна гэжээ. Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад улс Олон улсын олимпийн үйлсэд илүү их хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллах бөгөөд дэлхий нийтэд хандан, хэмнэлттэй, аюулгүй, гайхалтай олимпийн наадмыг зохион байгуулах болно гэжээ.