Үндэсний биеийн тамир спортын ордон
2021-12-10 10:17:35
Share
Share this with Close
youtube WeChat

Үндэсний биеийн тамир спортын ордон_fororder_11

Хятад улсын Үндэсний биеийн тамир спортын ордон бол 2008 оны Бээжингийн зуны олимпын гурван том ордон заалын нэг байсан бөгөөд 2008 оны Бээжингийн олимпын үеэр энд гимнастик, трамплин, гандболын тэмцээн явагдаж байв. 2022 оны Бээжингийн өвлийн олимпод энд эрэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн шайбтай хоккей, Бээжингийн өвлийн паралимпын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн шайбтай хоккейн тэмцээн явагдах юм.

Хоёр жил гаруйн хугацаанд шинэчлэлт бүтээн байгуулалт хийж, тус ордон талбайн холбогдох чадавхыг өөрчлөн нэмсэн төдийгүй ордны хойд талд шайбтай хоккейн бэлтгэл дасгалын заалыг байгуулжээ. Шинэчлэлт бүтээн байгуулалт хийгдсэний дараа тус ордны нийт талбай ойролцоогоор 98 мянган квадрат метрт хүрчээ. Гадар талыг нь мөсөн цэцгийн зураг дүрс суулгасан 863 хавтан шилээр бүрснээс хамгийн том шил нь 8 квадрат метр юм. Шөнө оройдоо “мөсөн цэцэг” суулгасан шил дэнгийн гэрэлтүүлэгт гойд үзэсгэлэнтэй харагдах нь өвлийн олимпын онцлогийг тод харуулжээ.

Тус ордонд өвлийн олимпын тэмцээнээс гадна өвлийн паралимпын тэмцээн ч явагдах тул хөгжлийн бэрхшээлтэй тамирчидын зорчих тэргэнцрийн зам, саадгүй дэд бүтцийн байгууламж хийгдсэн нь Олон Улсы Паралимпын Хорооны шаардлагад нийцсэн байна.

Үндэсний биеийн тамир спортын ордон_fororder_12

Үндэсний биеийн тамир спортын ордон_fororder_15

Үндэсний биеийн тамир спортын ордон_fororder_13

Үндэсний биеийн тамир спортын ордон_fororder_14

Үндэсний биеийн тамир спортын ордон_fororder_16

 

\Уртнасан.\