Франц улс Бээжингийн өвлийн олимпыг "дипломат аргаар бойкотлохгүй" гэдгээ мэдэгдэв
2021-12-10 10:03:13
Share
Share this with Close
youtube WeChat

Франц улс Бээжингийн өвлийн олимпыг

Францын Үндэсний боловсрол, залуучууд, спортын сайд Жан-Мишель Бланш 9-нд, Францын телевизэд ярилцлага өгөхдөө, Франц улс Америкийг даган Бээжингийн өвлийн олимпд "дипломат хязгаарлалт " тавихгүй бөгөөд Франц ч "ингэж хийхгүй" юм гэжээ.

Франц улс Бээжингийн өвлийн олимпыг

Тэрээр "Спорт өөрөө дэлхий ертөнц юм, иймээс улс төрийн хөндлөнгийн оролцооноос заавал хамгаалах ёстой. Тэгэхгүй бол ямар ч чиглэлээр хөгжиж, эцэстээ бүх тэмцээнийг устгаж мэднэ" гэж хэллээ.

Бланш хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпын наадамд, спортын асуудал эрхэлсэн сайдын төлөөлөгч Роксана Малакчиняну, Францын Ерөнхий сайдын ордны тамгын газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Софи Клюзел нар мөн Бээжингийн өвлийн паралимпийн наадамд оролцоно гэжээ. \Ренчинсоо\