Нийслэлийн биеийн тамирын ордон
2021-12-10 10:23:51
Share
Share this with Close
youtube WeChat

Нийслэлийн биеийн тамрын ордон_fororder_11

Бээжинд 20-р зууны 60-аад онд бүтээн байгуулагдсан нэгэн цогцолбор байдаг нь даруй Нийслэлийн биеийн тамирын ордон юм. Энд Хятад Америкийн “Ширээний теннисний дипломат харилцаа” арга хэмжээ зохиогдож байжээ. 2008 оны Бээжингийн зуны олимпод волейболын тэмцээнийг энд зохиосон юм. Удахгүй болох 2022 оны Бээжингийн өвлийн олимпын үеэр тус ордонд богино зайн гүйлтийн тэшүүр, уран гулгалтын тэмцээн явагдаж, тэмцээнээс нийт 14 алтан медаль тодрох юм.

Нийслэлийн биеийн тамирын ордны мөс хөргөлтийн үйл явцад эрчим хүч хэмнэх, үр ашгийг нэмэгдүүлэхийг чухалчилж, илүүдэл дулааныг дахин ашиглах болсон тул жил бүр 1 сая гаруй ватт цахилгаан хэмнэх боломжтой бөгөөд ногоон бүтээн байгуулалт болгоход ихээхэн ахиц гаргажээ.

Өвлийн олимпын дараа Нийслэлийн биеийн тамирын ордныг нийт иргэдэд цас мөсний спортыг танилцуулан түгээмжлэх төв болгоно. Тус ордны бүсэд тэмцээний, бэлтгэл сургалтын болон иргэд бие бялдраа дасгалжуулах нөхцөлийг бүрдүүлсэн тул хойшид мөсний спортын төв болох юм.

Нийслэлийн биеийн тамрын ордон_fororder_12

Нийслэлийн биеийн тамрын ордон_fororder_13

Нийслэлийн биеийн тамрын ордон_fororder_14

Нийслэлийн биеийн тамрын ордон_fororder_15

Нийслэлийн биеийн тамрын ордон_fororder_16

 

 

\Уртнасан.\