Бээжингийн Өвлийн олимпын соёлын өдөрлөг болов
2021-12-12 17:56:42
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн Өвлийн олимпын соёлын өдөрлөг болов_fororder_微信图片_20211212175758

БНХАУ-аас Нью-Йоркт суугаа ерөнхий консул 11-нд "Ирээдүйд хамтдаа" уриан дор Бээжингийн өвлийн олимпын соёлын өдрийг тэмдэглэх арга хэмжээг Нью-Йорк хотын Венган соёлын төвийн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулав.

Хятадын Сүжөү нутгийн хэв загвартай "Жишин цэцэрлэгт хүрээлэн"-нд 30 гаруй фото зургаар Америкийн үзэгчдэд Бээжингийн өвлийн олимпын наадмын талбай, спортын төрөл болон бэлтгэл хийж буй байдлыг танилцуулжээ. Мөн өдрийн арга хэмжээний үеэр хөгжмийн шоу, үшү, тайчи үзүүлбэр үзүүлэв.

БНХАУ-аас Нью-Йоркт суугаа ерөнхий консул Хуан Пин болон Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөлөл, Хятадын цагаач иргэдийн төлөөлөл үг хэлж, Өвлийн олимпын бэлгэ тэмдэг, спортын төрлүүдийг харуулсан гэрэлт хайрцгийг асаав.

Хуан Пин хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпын наадам нь цар тахал болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон сорилт давхацсан үед зохиогдож байгаа учраас хамтдаа эдгээр сорилтуудыг даван туулж, олимпын энх тайван, харилцан дэмжих, эв нэгтэй байх гэсэн эрхэм зорилгыг дээдлэх ёстой. Бээжингийн өвлийн олимпын наадам нь Хятад, Америк хоёр орон харилцан ойлголцох бас нэг боломжийг олгох болно гэжээ.

Н.Пүрэвжав