Олимпийн наадам, спортыг улстөржүүлэх аливаа үйлдлийг эрс эсэргүүцнэ
2021-12-12 11:36:56
Share
Share this with Close
youtube WeChat

Олимпийн наадам, спортыг улстөржүүлэх аливаа үйлдлийг эрс эсэргүүцнэ_fororder_111

Олимпийн 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт арванхоёрдугаар сарын 11-нд өндөрлөв. Олон улсын олимпийн хорооны албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн хурлын тунхагт: Дээд хэмжээний уулзалтаар Олимпийн наадам, спортыг улстөржүүлэх аливаа үйлдлийг эрс эсэргүүцэж, Олон улсын олимпийн хороо, олимпийн наадам, олимпийн хөдөлгөөн бүхэлдээ улс төрийн төвийг сахих ёстойг онцлон тэмдэглэв.

Хуралд оролцогчид “Бээжин-2022” өвлийн олимпийн наадмын эцсийн бэлтгэл ажил, тэр дундаа туршилтын цуврал тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулсан талаар мэдээлэл авсан. 2022 оны Бээжингийн өвлийн олимп дэлхийн өвлийн спортын шинэ эриний эхлэл болно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы 173 гишүүн орны санал болгосон Хятад болон Олон Улсын Олимпийн Хорооны боловсруулсан Олимпийн эвлэрлийн тогтоолыг санал нэгтэй баталсан юм. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид Олимпийн наадмыг НҮБ-ын гишүүн орнууд хүчтэй дэмжиж байгааг сайшаав гэж хурлын тунхагт дурджээ.

12-р сарын 11-нд Олимпийн 10 дахь дээд хэмжээний уулзалтыг вэб хурал хэлбэрээр зохион байгуулав. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Бах хурлыг даргалж, Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон улсын ганцаарчилсан спортын холбоодын тэргүүн нар, Тамирчдын хорооны дарга болон олимпийн хөдөлгөөний бусад төлөөлөгчид оролцов.