“Ардчиллын замыг бие даан хайж хамтын хөгжлийг дэмжих тухай хамтарсан мэдэгдэл" нийтэлжээ
2021-12-13 16:25:36
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 13-нд дэлхийн 140 гаруй улс орон, бүс нутгийн 355 улс төрийн нам, нийгмийн байгууллага болон зөвлөхүүд Хятадын Коммунист Намын Төв Хорооны Олон улсын харилцааны хэлтэстэй янз бүрийн арга замаар холбогдож, “Ардчиллын замыг бие даан хайж хамтын хөгжлийг дэмжих тухай хамтарсан мэдэгдэл" нийтэлжээ. Тус мэдэгдэлд, ардчилал бол хүн төрөлхтний улс төрийн соёл иргэншлийн хөгжлийн чухал ололт амжилт юм. Хөгжил бол хүн төрөлхтний нийгмийн мөнхийн хүсэл байдаг.

“Ардчиллын замыг бие даан хайж хамтын хөгжлийг дэмжих тухай хамтарсан мэдэгдэл

Бүх улс оронд тохирох ардчилсан тогтолцоо, хөгжлийн загвар гэж байхгүй. Ардчиллын нэрээр бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг бид эсэргүүцэж байна. Хүн төрөлхтний нийтийн үнэт зүйлийн төлөө хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг уриалж байна гэжээ. Мэдэгдэлд тэмдэглэхдээ, олон янз байдал нь хүн төрөлхтний соёл иргэншлийн гайхамшиг бөгөөд дэлхийн хөгжлийн эрч, хөдөлгөх хүчин юм. Ардчиллаа эдлэх арга хэлбэр олон байдаг, харилцан адилгүй улс орон бүс нутгийн түүх соёл, нийгмийн тогтолцоо, хөгжлийн шат үе адилгүй учраас бүх улс оронд нийцэх ардчилсан тогтолцоо, хөгжлийн загвар ерөөс байхгүй. Дэлхийн улс төрийн өнгө өнгийн тогтолцоог нэг баримжаагаар хэмжих нь өөрөө ардчилалд нийцэхгүй явдал гэжээ. Улс орон ардчилсан уу, үгүй юү гэдгийг ард түмэн нь тухайн улсдаа эзэн нь суусан эсэхээс олж хардаг. Сонгуулийн үйл явцад ард түмэндээ ямар амлалт хийж, сонгуулийн дараа амлалтаа хир зэрэг биелүүлсэнд байдаг гэж тус мэдэгдэлд тэмдэглэжээ. Мэдэгдэлд цааш нь тэмдэглэхдээ, ардчилал нь улс орны ард түмний эрх болохоос биш харин цөөн хэдэн орны патент биш юм. Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж, харилцан адилгүй нийгмийн тогтолцоо, үзэл суртал, түүх соёл, хөгжлийн түвшинд байгаа улс орнууд олон улсын үйл хэргийн дунд ашиг сонирхол, эрх үүрэг хариуцлага нэгтэй учраас улам сайн сайхан ертөнцийг бүтээн байгуулахын тулд хамтран зүтгэхийг уриалж байна гэжээ.