Олон улсын сансрын станцын ажиллах хугацааг сунгана
2022-01-01 17:35:51
Share
Share this with Close
youtube WeChat

2021 оны 12-р сарын 31-нд, НАСА-гийн захирал Билл Нельсонд мэдэгдэл хийж, Байдений засгийн газар Олон улсын сансрын станцын ажиллах хугацааг 2030 он болтол 6 жилээр сунгахаар амласан бөгөөд Европын сансрын агентлаг, Японы сансар судлалын агентлаг, Канадын сансрын агентлаг болон ОХУ-ын сансрын агентлагтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, АНУ Олон улсын сансрын станцыг 2024 он хүртэл ажиллуулж, хугацаа нь дуусахаар сансрын станцын өдөр тутмын үйл ажиллагааг арилжааны байгууллагуудад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байжээ.

Билл Нельсон хэлэхдээ, Байдений засгийн газар 2030 он хүртэл Олон улсын сансрын станцын үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээ амласанд маш их баяртай байна. Бид шаардлагатай судалгаа, технологийн хөгжлийг урагшлуулах болно гэжээ.

Н.Пүрэвжав