Иракийн Ерөнхийлөгч: Шинэ засгийн газрын танхимыг амжилттай бүрдүүлэхийг хүсэн хүлээж байна
2022-01-01 11:48:11
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, Иракийн ерөнхийлөгч Салех 12-р сарын 31-нд хэлэхдээ, шинэ засгийн газар танхимаа бүрэлдүүлж, Иракийн ард түмэнд үйлчлэх, аюулгүй байдлыг хангаж чадахыг хүсэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Иракийн ард түмэн засгийн газар янз бүрийн хүндрэл бэрхшээлийг даван туулж, үндэсний тогтвортой байдалд хүрч, өөрчлөлт шинэчлэлтийг ахиулж, амьдралын нөхцөлийг сайжруулахыг хүсэж байна гэжээ.

Ирак 2021 оны аравдугаар сард Үндэсний ассамблейн шинэ сонгууль явуулсан юм. Урьдчилсан дүн гарсны дараа сонгуульд бүдэрсэн зарим улс төрийн намууд сонгуульд дүрэм зөрчсөн байдал байна хэмээн мэдэгдэж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн. Саяхан Холбооны дээд шүүх Үндэсний ассамблейн сонгуулийн эцсийн дүнг баталжээ.