КОВИД-19 халдварын нөхцөл байдал
2022-01-01 12:05:49
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, Үндэсний эрүүл мэндийн хорооны 2022 оны 1-р сарын 1-ний өдрийн мэдээлснээр, 2021 оны 12-р сарын 31-ний 0-ээс 24:00 цаг хүртэл 31 муж (өөртөө засах орон, шууд харьяа хот) болон Шиньжяны үйлдвэрлэл, барилгын корпус КОВИД-19 халдварын 231 шинэ батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Шинээр нас барсан тохиолдол гараагүй.

Мөн өдөр 59 тохиолдол эдгэрч эмнэлгээс гарч, ойрын хавьтлын 5351 хүн эмчийн хяналтаас гарсан ба хүнд хэлбэрийн тохиолдол өмнөх өдрийнхтэй ижил байна.