Герман цөмийн 3 цахилгаан станцаа хаав
2022-01-01 17:42:43
Share
Share this with Close
youtube WeChat

2021 оны 12-р сарын 31-нд, Германы засгийн газар цөмийн 6 цахилгаан станцынхаа 3-г хаав. Эдгээр цөмийн цахилгаан станцууд нь Шёнхеве, Доод Саксони, Бавари мужид байрладаг бөгөөд 20 жилийн хугацаа, 1.1 тэрбум евро зарцуулах болно.

2011 онд Германы канцлер асан Меркэль Японы Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад осол гарсны дараа дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг цөмийн эрчим хүчнээс татгалзах төлөвлөгөө гаргасан юм. Гэсэн хэдий ч Герман одоогийн байдлаар эрчим хүчний хүнд хэцүү асуудалтай тулгараад байна. Европын байгалийн хийн жишиг үнэ 2021 оны эхэн үетэй харьцуулахад 10 дахин нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний үнэ ч өссөөр байна. Германы судалгааны агентлагийн статистик тоо бүртгэлээс үзвэл, Германчуудын тал орчим хувь нь эрчим хүчний үнэ сүүлийн үед огцом өссөний улмаас цөмийн эрчим хүчийг хаахыг дэмжиж байна.

Н.Пүрэвжав