Хятадын хамгийн хойд мужид иргэд даяар мөс цасны спортод оролцох үйл ажиллагаа өрнөж байна
2022-01-01 11:56:58
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, Цаг агаар хүйтэрч, Хятадын хамгийн хойд муж болох Хармөрөн мужид иргэд даяар мөс цасны спортод оролцох үйл ажиллагаа үргэлжилсээр байна.

2021 оны 11-р сарын 27-ны өглөө 19 дэх удаагийн Ябули мөс цасны өвлийн наадмыг сүлжээгээр шууд нэвтрүүлэх арга хэмжээ эхэлснээс хойш, энэ өвөл Хармөрөн мөс цасны спортын давлагааг эхлүүлжээ.

Хятадад мөс, цасан спортыг хамгийн түрүүнд хөгжүүлсэн мужуудын нэг байсны хувьд Хармөрөн мужид хагас зуу гаруй жилийн турш иргэд даяар нийтээр мөсөн болон цасан спортыг хөгжүүлсээр ирсэн юм.

6 жил дараалан зохион байгуулсан "Мөс цасны наадам" цуврал арга хэмжээний хүрээнд өвлийн төрөл бүрийн тэмцээн уралдаан, олон мянган хүний цасны спорт зохион байгуулж, улсын хэмжээнд 80 сая гаруй хүн оролцсоныг тоо баримтаас харуулж байна.