Орон нутгийн цагаар 2021 оны 12-р сарын 31-нд Ковид-19 халдвараар оношлогдсон өвчтөний тоо эрс нэмэгдэж, омикрон хувилбарын тархалт нь агаарын тээврийн компани болон тээврийн баг хамт олонд нөлөөлснөөс болж 2021 оны хамгийн сүүлийн өдөр АНУ нийт 1417 нислэгээ цуцалсан байна.
АНУ-ын нислэг хойшилсон болон цуцалсан тоо бүртгэлээс үзвэл, нислэгийг цуцалснаас гадна АНУ-д 2000 орчим нислэг хойшлогдсон байна. Шинэ жилийн үеэр АНУ-д нийт 7000 гаруй нислэг цуцлагдаж, олон мянган жуулчин гацаад байна.
Н.Пүрэвжав