Бээжингийн Өвлийн Олимпийн тосгоны поликлиник шинжилгээнд хамрагдаж, тэнцжээ
2022-01-02 11:52:33
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн Өвлийн Олимпын тосгон нь өвлийн олимпын Бээжингийн тэмцээний бүсийн өрсөлдөөнгүй чухал газар бөгөөд тоглолтын үеэр янз бүрийн улс орон, бүс нутгийн тамирчид, багийн удирдлагуудад орон байр, хоол, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх юм.

Одоогийн байдлаар Бээжингийн өвлийн олимпын тосгоны поликлиник ашиглалтын шинжилгээнд хамрагдаж, ашиглалтад орох нөхцөл бүрдээд байна.

Бээжингийн Өвлийн Олимпын тосгоны поликлиник нь Бээжингийн Шюаньү эмнэлэг, Бээжингийн Аньжень эмнэлэг, Хятадын сэргээн засах судалгааны төв, Бээжингийн яаралтай тусламжийн төв зэрэг 7 эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийг нэгтгэж, 1500 хавтгай дөрвөлжин метр талбайд Амьсгалын замын тасаг, яс, амны хөндий, нөхөн сэргээх эмчилгээ, нүд, эмэгтэйчүүд, Хятадын уламжлалт анагаах ухаан зэрэг 18 тасгийг байгуулж, 53 хоног ажиллахаар төлөвлөжээ.