Ши Жиньпин, Узбекистаны Ерөнхийлөгч харилцан баярын цахилгаан илгээв
2022-01-02 16:03:10
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 1-р сарын 2-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Узбекистаны ерөнхийлөгч Мирзиёев нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэв.

Ши Жиньпин хэлэхдээ, 30 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад Узбекистаны харилцаа цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, шинийг нээн урагшилж, эв найртай зэрэгцэн оршиж, харилцан ашигтай хамтран ажиллах талаар олон улсын харилцааны үлгэр жишээ болсон байна. Тэр дундаа хоёр тал өөрчлөлт нээлт болон хөгжил мандалтын явцдаа харилцан бие биенээсээ суралцаж, хамтдаа цар тахалтай тэмцэх явцдаа хэзээд бие биедээ тусалж, жинхэнэ иж бүрэн стратегийн түншүүд болсон юм гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, би Хятад, Узбекистаны харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, ерөнхийлөгч Мирзиёевтэй хамтдаа хичээн зүтгэж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойгоор боломж болгож, Хятад Узбекистаны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түүхийн шинэ хуудсыг хамтдаа бичиж, хоёр орон болон хоёр ард түмэнд аз жаргал авчрахад бэлэн байна гэжээ.

Мирзиёев хэлэхдээ, өнгөрсөн 30 жил бол Узбекистан Хятадын ард түмний олон мянган жилийн найрсаг харилцааны түүхэн дэх гялалзсан хуудас юм. Ши Жиньпин даргын өөрийн анхаарал халамжаар, Узбекистан Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагаа урагштай ахиж, нийгэм соёлын харилцаа тасралтгүй бэхжиж, олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын хүрээнд нягт харилцаа холбоотой болсон байна. Хятадын талтай "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Узбекистан Хятадын найрсаг харилцаа болон хоёр орны бүх талын хамтын ажиллагааг ахиулан түүхэн шинэ шатанд гаргахад Узбекистаны тал бэлэн байна гэжээ.